“Нойрссон гүнж” “сэрнэ”

Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр толилуулна.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балет нь 500 гаруй жилийн түүхтэй дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн нэг юм. Энэхүү бүжгэн жүжгийг манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ.

Зочид шинээр мэндэлсэн Аврораг хүндэтгэн ёслолд ирж буйгаар балет эхэлдэг. Энэ үед хорон санаат Карабос дагина энэ баярт өөрийг нь уриагүйд уурлан Аврорагийн хувь заяаг “16 насыг наслаад хатгуулж үхнэ” хэмээн муугаар зөгнөнө. Хаан харуулуудыг дуудаж энэ өдрөөс эхлэн нутаг усныхаа хүмүүст иг /мөнгөн тэвнэ/ хэрэглэхийг хатуу хориглосон зарлиг буулгана. Аврора 16 нас хүрлээ.

Хорон санаат Карабосын зөгнөл биелэлээ олж Аврора гүнж хорт игэнд хатгуулах боловч сайн санаат Сирень дагинын ачаар аврагдаж, түүний хайртай жонон Дезире гүнжийг үнсэн сэрээж, аз жаргалаа эдэлнэ. Уг балетын удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, балетмейстерээр хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт  Б.Жамьяндагва, ерөнхий зураачаар Б.Сосорбарам нар ажиллаж байна.

Аврора гүнжид Ч.Ганчимэг, Дезиред ханхүүд О.Ганцоож, Карабос дагинад Х.Мөнгөнхөлөг, Сирень дагинад Б.Баасансүрэн болон УДБЭТ-ын балетын жүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангийн бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөх юм.

Ж.Болор МОНЦАМЭ

deeoчехол ozaki для iphone 5dubai escorts analденьги в долг по договору займасрочные займы на банковскую карту сбербанкасрочно нужны деньги красноярскaltezza climbing limitedсрочно нужны деньги на карту маэстрополотенцесушитель ваннаябиомедис андроид цена


“Нойрссон гүнж” “сэрнэ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.