Жүжигчин Д.Анхням хөгшрөхөөс айдаггүй

Уран бүтээл туурвиж олны өмнө гарсан цагаасаа л залуусын харцыг булааж эхэлсэн дэгжин бүсгүй жүжигчин Д.Анхнямын талаарх мэдээллийг бид онцолж байна.

Тэрбээр залуу насны гоо үзэсгэлэн, авъяас чадвар, басхүү зориг тэвчээрээрээ анхны дүрээрээ нүцгэлж байсан билээ. Тэрхүү дүр нь “Цүки хаус”-т болсон “Стриптиз блюз” хэмээх жүжгийн дүр байсан юм. Энэ нь түүний тоглосон анхны гол дүр байсан тул мэдээж сандарч басхүү догдолж байсан нь гарцаагүй. Уг жүжигт тоглосноор тухайн үедээ сонин, хэвлэлээр бичигдэж, олны анхаарлыг татаж багагүй шуугиан тарьсан билээ. Гэсэн ч жүжигчин маань энэ дүрд тоглосондоо ямар нэгэн байдлаар гэмшиж харамсаж байгаагүй гэдгээ хэлсэн билээ.

Жүжигчин бүсгүй маань залуу сайхан нас, гоо үзэсгэлэнгээ алдаж хөгшрөхөөс айдаггүй гэнэ. Угаас хүн өтөлж хөгширнө гэдэг нь амьдралын жам тэрэнтэй тэмцээд байх ч шаардлага байхгүй гэнэ.  Хүн нас насандаа тохирсон үзэсгэлэнтэй, дотоод сэтгэл тогтуун сайхан байхад л болно гэсэн үзэлтэй явдаг аж.

Харин  тэрбээр өвдөхөөс, өвчнөөс маш их айдаг, учир нь өвчин хэлж биш хийсч ирдэг хэмээн онцолжээ. Бусад зүйл бол тухайн цаг хугацаандаа болоод л өнгөрдөг гэж үздэг байна. Нээрэн л өвчин бас үхлээс бусдыг сөрж, тэмцэж шийдэж чадна.

Б.Хорлоо

/urlag.mn/продвижение сайтачехол для apple ipad 4independent female escortвзять деньги в кредит на квартирусезон отдыха в маетанзани¤ оз натронпрограмма сафари дл¤ посещаемостипутевки май 2015 ценыреклама компаниистоимость создания сайта визитки москва


Жүжигчин Д.Анхням хөгшрөхөөс айдаггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.