Нvд бол хvний мэдрэхvйн эрхтэнvvдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн бөгөөд харах эрхтэнийхээ тусламжтайгаар хvний танин мэдэх vйл ажиллагааны 90% хvртлэх нь явагддаг. Мэдээлэл технологийн өндөр хөгжлийн өнөө vед нvдний ойр харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэсч хvvхэд залуучуудад элбэг тохиолдох боллоо. Vйл ажиллагааны хямралд нvдээ оруулахгvйн тулд харааны эрvvл ахуйн энгийн дэглэмийг сахихаас л эхэлж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
1. Ойр харааны ажлын vед нvдэндээ дарамт учруулахгvйгээр зөв сууж дадах хэрэгтэй.Vvнд: толгой,нуруу цэх,цээж тэнэгэр,хөл улаараа бvрэн гишгэсэн , уншиж бичиж байгаа нь нvднээс 20-40 см-ын зайтай, 2 гараа ширээн дээр тавьж суух нь зөв суулт юм. Ихэнх тохиолдолд сургууль гэртээ буруу сууж хичээллэж ажилласнаас биеийн галбирт өөрчлөлт орж нуруу мурийж бөгтийх явдал ч гардаг.
2.Хэвтэж уншиж,vзэх нь нvдний цусан хангамжийг муутган гэрлийн тусгал буруу байдгаас нvдний булчин цуцаж хараанд муугаар нөлөөлдөг байна.
3.Нvдийг ядраадаг харш нөлөөний нэг бол амралт дэглэмгvй телевизийн нэвтрvvлэг vзэх явдал мөн.
3 хvртлэх насны хvvхдэд ядраах нөлөөтэй учраас телевизор vзvvлэх нь хортой. Бага насны хvvхэд өдөрт 1-1.5 цагийн л нэвтрvvлэг vзэх харааны чадвартай. Ямар ч насны хvн дэлгэц удаан ширтэхэд нvд сульдаж байгаа нь мэдрэгддэгийг хvvхдvvд бага ухаардаг.
4. Орчин vед дэлгэцтэй ажилладаг хэрэглээ харааны ачааллыг эрс нэмэгдvvлж байгаа ньтодорхой. Харааг алсын зайнд шилжvvлэх дасгал хийхээс эхлэн нvдээ амраах боломжуудыг сайн анхаарах шаардлага улам л өндөр тавигдлаа гэсэн vг юм.