Кофе ямар ач тустай вэ?

Бид кофег таргалуулдаг, зүрхэнд муу гэхчилэн муу талыг нь л яриад байдаг. Гэхдээ кофенд сайн тал ч бас бий шүү дээ.

Ингээд та бүхэндээ кофены ач тусын талаар хүргэе.

Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.

Магнигаар баялаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. Зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Тиймээс кофе ууж байвал дутагдаж буй магнигаа нөхөх боломжтой.

Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.

Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр хэлбэл өдөрт 1-2 аяга хар кофе ууж байвал таны хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Тамирчдын тэсвэр хатуужлыг нэмдэг. Түүнчлэн, хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг гэнэ. Тийм ч учраас Олимпийн тэмцээнд “хяналтанд авах” бодисын жагсаалтад кофег оруулсан байна.

Сэтгэлээс унах байдлыг багасгадаг. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар кофе уудаг байсан хүүхдүүд том болоод сэтгэлээр унах түвшин нь харьцангуй бага байсан гэнэ.

Паркинсоны өвчнөөр өвчлөхөөс боломжийг багасгадаг. Тусдаа хийгдсэн 6 туршилтаар кофе хэрэглэгчид нь кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад 80% бага энэ өвчнөөр өвчилдөг гэсэн дүгнэлт гарчээ.

Тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгадаг.

Багтраа болон толгойны өвчинг намдаана. Кофены агууламж нь толгойн өвчнийг намдаахад нөлөөлдөг байна.

Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.

Нэмэлт мэдээлэл: Хамгийн үнэтэй кофе: Өвөрмөц үнэр, амттай дэлхийн хамгийн үнэтэй кофег Ява, Суматра болон Сулавеси арал дээр тариалдаг ба уг гарал нь Индонезоос эхтэй юм. Дэлхийд ховор энэ кофег “Kopi Luwak” гэж нэрийддэг ба “Kopi” нь “кофе”, “Luwak” нь тус кофег гарган авахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг суусарыг нэрлэсэн нэршил ажээ.

Жилд гарган авч экспортлох кофены хэмжээ харилцан адилгүй байх ба ихэвчлэн 1000 паунд буюу 454 кг-ийг л гарган авна гэсэн хязгаарыг тогтоож өгсөн байдаг ажээ.

Улаан туяа татаж ургасан кофены үрийг нутгийн тариаланчид хураан авсныхаа дараа цэвэрлэж, дэлхийд нэртэй амттай кофег гарган авахад чанарын шаардлага хангах хангахгүй эсэхээр нь ялгадаг байна.

Ингэж ялгасан кофены үрээ ойд амьдардаг хэрэм шиг жижигхэн модны суусарын хүнс болгож, тусгай падносон дээр тавьж өгснөөр суусарын гэдсэнд боловсорч өтгөнөөр нь гарсан энэ бүтээгдэхүүн дэлхийн хамгийн амттай, бас үнэтэй кофе болдог ажээ.

Хамгийн сүүлд эцсийн байдлаар угааж, цэвэрлэж, хатаах явц өрнөдөг байна.

Австралийн Таунсвилл хотод байдаг кофены дэлгүүрт энэ кофег нэг аягыг нь 50 Австрали доллараар буюу 33 ам.доллараар арилждаг гэнэ.

Дэлхийн бусад оронд 454 орчим граммыг нь дунджаар $100 – $600 доллараар үнэлдэг бол энэ төрлийн аргаар гаргаж авсан Вьетнам кофег 1 кг-ийг нь $6600 доллараар үнэлдэг байна.

Duulian.mnaracerбампер дляrussian massage in dubaiоформить кредит для малого бизнесасафари африкаоформить виртуальную кредитную карту онлайнкредитные карты дельта банка условиядам деньги в долг запорожьеподбор ключевых слов яндекссимптомы увеличения щитовидной железы


Кофе ямар ач тустай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.