1-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд анхны харцаар эхэлж дурладаг зантай. Дурласан эмэгтэйдээ өөрийн зүрх сэтгэлээ өгч, гараас нь хөтлөхөд бэлэн байдаг. Гэвч энэ романтик дурлал нь төд удалгүй замхарч алга болдог гэмтэй.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хүнийхээ хувьд их нээлттэй энгийн, бусдад баярлаж гомдохдоо амархан. Гэхдээ хамгийн сайн ээж, сайн хань, сайхан гэрийн эзэгтэй нар байдаг.
2-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд гэрийн сайн эзэн байдаг. Тэд бүгдийг мэдэх гэдэг. Энэ нь уур бухимдал, уйтгар гунигийг дууддаг байж болох юм. Тэд бас сургамжлагч байдаг. Хэрэв гэр бүлд нь хэцүү асуудал үүсэхэд бүгдийг буцааж хэвэнд нь оруулах гэж хичээдэг.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд итгэлтэй, даруухан, арвич хямгач хүмүүс байдаг. Тэд гэр бүлийн аз жаргалыг үргэлж эрхэмлэдэг. Гэхдээ тэдний ямар байдалтай биеэ авч явах, ямар эзэгтэй байх нь нөхрөөс нь ихээхэн шалтгаалдаг.
3-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд эхнэртээ эелдэг зөөлнөөр ханддаг. Өөрийн дураар байх дуртай. Аливаад дур зоргоороо ханддаг төдийгүй эхнэрээ араар нь тавих магадлал өндөр. Энэ нь түүний хөнгөмсөг, эрх чөлөөгөөр амьсгалдагтай нь холбоотой.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд маш тогтворгүй боловч, тайван зантай байдаг. Тэд нөхрийнхөө анхаарал халамжгүйгээр байж чаддаггүй. Хэрэв нөхөр нь халамж анхаарал тавихгүй бол удаан бодолгүйгээр шууд л гэрээсээ яваад өгдөг.
4-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд гол төлөв хамаатан садан болон гэр бүлийнхэнээрээ дамжуулж эмэгтэй хүнтэй танилцдаг. Гэхдээ тэд хань болох бүсгүйгээ өөрсдөө олж сонгох дуртай. Өөрийн сонгосон бүсгүйдээ маш их сэтгэл хөдлөлөөр ханддаг.
Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд санхүүгийн тогтвортой байдлыг эрж хайдаг, ер нь л харамч талдаа. Гэр бүлийн маргаантай асуудлыг эмзэгээр тусгаж авдаг. Эр нөхөртөө буулт хийдэггүй. Хэрэв салахаар бол өөрийн гэсэн юмаа хэзээ ч алдахгүй.