Удам дамжсан шилдэг яруу найрагчдын нэг бол яахын аргагүй Цоодлын Хулан. Эмэгтэй хүн бүхний хаяа нэг сэтгэлд бодогддог үгсийн нэг нь Ц.Хулангын “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан” хэмээх энэ мөртөд л багтсан гэмээр.
Түүний энэ шүлэг дэлхийн шилдэг зуун найрагчийн сонгомол яруу найрагт багтсан байдаг. Эрхэмсэг атлаа эгэл жирийн амьдралыг мөрөөддөг энэ бүсгүй Д.Нацагдоржийн шагналт, МЗЭ-ийн шагналт, Болор цом яруу найргын наадмын хошой тэргүүн байрын шагналт, Зууны шилдэг зуун яруу найрагчийн нэг ийм л гайхамшигт нэгэн авъяаслаг яруу найрагч билээ.
Тэрбээр өдгөөгөөс 6,7 –н жилийн өмнө хамгийн сүүлийн “Зүгээр л нэг амьдрахсан” номоо гаргаж байсан бөгөөд удахгүй шинэ номын нээлтээ Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангын цэцэрлэгт хүрээлэнд хийх гэж байна. Номын хуриманд хүрэлцэн ирсэн хүн бүр түүний гар дээрээс гарын үсэгтэй номыг авах боломж олдох юм байна.
ЭХ СУРВАЛЖ: CHUHAL.MN