Найз бүсгүйгээ эргүүлэн авчирч чадсан Италийн хөлбөмбөгч 22 настай Марио Балотелли хайр сэтгэлийн харилцаагаа бат араанд нь хийжээ.
Учир нь тэрбээр найз бүсгүйтэйгээ сүй тавьж, үнэтэй алмаазан бөгж худалдан авч өгчээ.
Түүний найз бүсгүй Белгийн загвар өмсөгч Пэнни Негейша 100 мянган фунтийн үнэтэй сүйн бөгжөө зүүсэн зургаа өөрийн твиттер хуудсандаа байршуулсан байна.
Хосууд 6 сарын өмнөөс болзож эхэлсэн бөгөөд удахгүй тансаг хуримын зар дуулгах гэнэ.
Тэд тун удахгүй аялалд гарах бөгөөд энэ үедээ хуримынхаа талаар ярилцаж, шийдэх болно хэмээжээ.
mnews.mn