“Милл” кино компани гурав дахь төслөө хэрэгжүүлэхээр ажилдаа оржээ. Энэхүү төсөл нь тус компанийн бүтээсэн “Шарталт” киноны хоёрдугаар ангийн үргэлжлэл юм. Уг киноны зохиолыг хэдийнэ бичиж дуусгасан бөгөөд одоогоор реппэр Gее, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин “банш” Батаа, залуу жүжигчин О.Долгор нар тоглохоор болжээ. Харин “Шарталт-2”-ын үйл явдал нь Халхголын дайны үед үргэлжлэх гэнэ. Уран бүтээлчид удахгүй киноны зураг авалтаа эхлүүлэхгэж буй бөгөөд шинэ бүтээлээ энэ оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард бэлэн болгож үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.