Бүсгүйчүүд уруулаа хэрхэн улаан өнгөтэй болгох вэ?
Гоо сайхан байх эрүүл байх хоёр салшгүй холбоотойг үргэлж санаж байгаарай.
Хэрвээ та их хэмжээгээр :
1. Цай болон кофе уудаг
2. Тамхи татдаг
3. Шингэн юм бага уудаг
4. Гормон болон зүрх судас, амьсгалын замын өвчтэй бол уруул буйл илүү бараан өнгөтэй байх болно.
Уруулын өнгийг улам сайжруулахын тулд:
1. Шингэн юм, ялангуяа ус сайн уух. Зөвхөн уруул төдийгүй таны арьс, эрүүл мэндэд ч тустай.
2. Шүдээ угааж дуусчихаад, урууландаа сойзоороо массаж хийх. Үхсэн арьсийг гуйжуулж, цусны эргэлтийг нь сайжруулна.
3. Вазелин дандаа түрхэж байх. Уруул бол хамгийн нимгэн арьс учираас халуун хүйтэнд хамгийн их өртөж, хурдан хуурайшиж байдаг.
4. Өнөөх лемоны шүүс уруул улаан болгоход тустай. Байгалийн гээд ахиад хэлчихье, хэхэ.
5. Унтахаасаа өмнө зөгийн бал түрхэж уншиж хэвшээрэй. Уруулаа будчихсан юм шиг үр дүнг үзүүлдэг гэж зарим хүмүүс бичсэн байдаг.
Гоо сайханд ус, зөгийн бал, лемоны шүүс маш их ач холбогдолтой. Жишээ нь холливуудын одод улаан хивсны ёслолд оролцохоосоо өмнө лемоны шүүстэй ус ууж дотроо цэвэрлэдэг гэж хэлдэг. Энэ нь нүүрний арьсыг илүү өнгөлөг харагдуулдаг. Тийм болохоор хүнсний зүйлээ цуглуулж байхдаа зөгийн бал, лемон авахаа битгий мартаарай. Ямар ч зүйл цэвэр,органик, боловсруулалт байхгүй байх тусмаа эрүүл мэндэд илүү тустай. Дараа өөрийнхөө маш их дуртай маскийг оруулах болно. Бичиж байгаа постууд минь таалагдаж байгаа гэж найдаж байна 🙂
shudarga.mn