Эмийн харшил хамгийн аюултайд ордог

Байгаль цаг уурын нөхцөлөөс хамааран нийслэл хотод дулааны улиралд тоосжилт ихтэй болдог. Үүнээс үүдэн олон хүмүүс тоосны болоод ургамлын харшилтай болох нь элбэг байна. Харшилтай хүмүүст зориулж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

“Арьс өнгө” судлалын үндэсний төвийн Арьс, харшлын их эмч С.Янжмаатай ярилцлаа.

-Харшил гэж юу вэ. Ямар шалтгаанаас хүмүүс харшилтэй болж байна?

-Харшил гэдэг нь хүний дархлааны тэнцвэр алдагдаж, гадны нөлөөллийг хэт мэдэрснээс болж бие махбодид сөргөөр илрэх шинж тэмдгийг хэлнэ.

Дэлхийн нийт хүн амын 30-40 хувь нь ямар нэгэн харшлын өвчнөөр өвчилсөн гэсэн тоо баримт байдаг. Сүүлийн жилд залуучууд тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд хүнсний бүтээгдэхүүний гаралтай харшил их хэмжээгээр гарч байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнд орсон химийн бодис, концервант, бусад будагч бодисоос шалтгаалан үүсч байгаа нь харшил юм.

Дан ганц хоол хүнсний бүтээгдэхүүнээс биш гоо сайхны тосны найрлагад орсон ургамлаас харшил авч болно. Олон төрлийн ургамал найрлагад орвол сайн гэж бодвол худлаа төдийгүй эсрэгээрээ улам илүү харшил өгөх магадлалтай.

-Харшилтай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-Түүнийг оношлох сорилын шинжилгээ өгнө. Сорилоор яг юуны харшил болохыг мэдээд өвчний онцлог, оношоос хамааран тохирох эмчилгээг хийнэ. Эмчилгээний явцад антибиотик огт хэрэглэж болохгүй, тарилга болон бусад эмчилгээг хийх ёстой.

-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямар төрлийн харшил ихэсч байна. Харшлын эдгэрэх боломж хэр байдаг вэ?
-Манайхны нэг зан байдаг. Өвдсөн л бол эмчид биш эмийн сангаас дураараа эм авч уух нь энгийн тохиолдол. Тэгвэл эмийн харшил нь хамгийн аюултайд ордог. Таарахгүй эм уувал харшил хүндрэх, нөгөөтэйгүүр тухайн эм нь дахин үйлчлэхгүй аюул тулгардаг. Иймээс эмчийн зааврын дагуу эм уух нь чухал.

-Харшлын улирал эхэлж байна. Тэгэхээр харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Мэргэжлийн эмчид хандаж өөр ямар нэгэн харшилтай хавсарсан байна уу, үгүй юу гэдгээ оношлуулах хэрэгтэй. Ингэснээр яг аль үед харшил илүү хүндрэх магадлалтайг тооцож болно. Үүний дараа хэзээ эмчилгээгээ хийлгэхээ мэднэ. Харшил хөдөлсөн ба хүндэрсэн нөхцөлд эмчлээд үр дүн нь тийм ч мэдрэгдэхгүй учраас өмнө нь сэргийлвэл сэдрэх нь хамаагүй бага байна.

-Хамрын харшлийг бий болгодог зүйл юу вэ?
-Ихэвчлэн ургамлын ба тоос, тоосонцорын хэлбэрээр тохиолддог. Манай оронд энэхүү харшлын идэвхитэй үе нь хавар, зун, намрын улирал байдаг. Энэ үед хамар битүүрэх, нус гоожих, хамар загатнах, найтаалгах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнд тарилгын эмчилгээ илү үр дүнтэй. Эм уугаад төдийлөн нэмэр болохгүй.

Харшлаас сэргийлэх дараах аргыг танд зөвлөж байна

-Амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх
-Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахгүй байх
-Цэвэр агаарт оройн цагаар алхах
-Өрөө тасалгаандаа байнга чийгтээ цэвэрлэгээ хийх
-Тасалгааны цонхыг өдрийн цагаар нээхгүй байх
-Цагаан хэрэглэл, гудас, матрасыг тогтмол цэвэрхэн байлгах
-Хурц үнэртэй зүйлс, будаг үнэрлэхгүй байх
-Хэт их чийгтэй орчинд удаан байхгүй байх.

Т.Анарчимэг

topodin.comчехлы для айпод 5back page dubaiсрочно займ через интернетотпуск с восхождением на килиманджароальфа банк оплата кредита через картуанкета заявление на получение кредитакилиманджаро подьемванные дизайн фотофиброматозная мастопатия


Эмийн харшил хамгийн аюултайд ордог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.