Америкийн алдартай хөтлөгч Опра Уинфри 12 сая доллараа Вашингтон хотод Африк-америкийн түүх, соёлын музей барихад зориулан хандивласан талаар “Washington Post” мэдээллээ.
Энэ музей 2015 онд ашиглалтад орох бөгөөд алдарт Смитсониевскийн дээд сургуулийн 19 дэх музей болно. Музейн цуглуулгад 22 мянга гаруй үзмэр байх гэнэ. Африк-америкийн түүх, соёлын музей барихад нийт 500 сая доллар шаардлагатай бөгөөд талыг нь АНУ-ын Конгресс гаргана гэж амлажээ.
Одоогийн байдлаар 335 сая доллар цугларсан гэж музейн захирал Лонни Банч мэдэгдэв. Үүнээс 140 сая долларыг хувь хүмүүс бэлэглэжээ. Ингэхэд Опра Уинфри өмнө нь тус музейд нэг сая доллар бэлэглэсэн билээ.
Шинэ музейд хандив өргөгсдөөс хамгийн өгөөмөр нь Опра юм байна. Дашрамд дурдахад, түүний хэрэглэж байсан микрофон энэхүү музейд тавигдана. Бас музейн 350 суудалтай кино, концертын танхимыг түүний нэрэмжит болгох гэнэ.
Нэмж өгүүлэхэд, Опра бол шинэ музейн Зөвлөлдөх холбооны гишүүн юм байна.
www.mnews.mn