“Гурван охин” хамтлаг хоёр жилийн өмнө “Жинхэнэ хайр” тоглолтоо хийж байсныг эрхэм уншигч та санаж байгаа байх. Тэрээр энэхүү тоглолтоо DVD болгосон бөгөөд удахгүй таны гарт очих аж. Мөн “Hot disco” дуугаараа нэрлэсэн хоёр дох цомгоо үзэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа аж. Цомгийн ажил 50 хувьтай явагдаж байгаа.
Дашрамд сонирхуулахад “Universe best songs 2013” наадмын оролцогч А.Дөлгөөнтэй хамтран уран бүтээл хийж байгаа гэнэ.