Дэлхийн хамгийн өндөр настай хүн Жироэмон Кимура лхагва гаригт нас барсан учир Гиннесийн номын Японы салбар Японы иргэн 115 настай Мисао Окаваг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр зарлалаа.
М.Окава 1898 оны гуравдугаар сард таванд Осака хотод кимоногийн оёдолчны гэр бүлд төрсөн. Дөрвөн ач, зургаан жичтэй. Осака хотын өндөр настны асрамжийн газар амьдардаг.
М.Окава энэ оны нэгдүгээр сард дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүнээр шалгарч байв.
Гиннесийн номын Японы салбарын ажилтнууд түүнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн болсныг дуулгахад “Урт насалснаа одоо л мэдлээ” гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: MISS.MN