“Каванни” эрүүл мэндийн судалгааны агентлагийн тогтоосноор 2001-2006 онд өөхөө соруулсан иргэдийн дийлэнхийг буюу 75 орчим хувийг 35-50 насныхан эзэлж байв. Харин 2007-2012 онд энэ үзүүлэлт буурч 68 хувьд хүрчээ.
Тус агентлагийн төлөөлөгч, эмч Александр Ферриочи ярихдаа “Таргалалт өсвөр насныхны дунд газар авч байна. Тиймээс өөхөө соруулах мэс засал хийлгэх сонирхол нь нэмэгдсэн. Европын 5 улсын өсвөр насны 10 хүүхэд тутмын 3-4 нь илүүдэл жинтэй байна” гэжээ.
Түүний ярьснаар 2007-2012 онд дээрх 5 улсын гоо сайхны хувийн эмнэлгүүдэд өөх соруулах мэс засал хийлгэсэн өсвөр насны 1340 хүүхэд бүртгэгдсэн байна. 2001-2006 онд 548 байсан аж. Таргалалт нэмэгдэх болсон шалтгаан нь өсвөр насныхны амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Александр Ферриочи “Жаахан хүүхдүүдийн хөдөлгөөн багассан. Тэд дээс, хөөцөлдөж тоглох мэтээр хөдөлгөөн хийх нь цөөрсөн. 5-7 настай хүүхдүүд таблет компьютер бариад л видео тоглоом тоглох болсон. Мөн идэж байгаа хүнснийх нь илчлэгийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа” гэжээ.
time.mn