Анжелина Жоли нь 1975 оны зургадугаар сарын 04-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төржээ. Тэрээр, 16 настайгаасаа л урлагийнханы нүдэнд төгс төгөлдөр бие галбир, үзэсгэлэнтэй царай, авьяаслаг байдлаараа өртөж, фото моделийн ертөнцөөр ажлын гараагаа хэлсэн гэдэг. Гэхдээ энэ нь түүний хувьд туйлын зорилго бус байсан учир фото чиглэлээр тийм ч удаан яваагүй аж. Харин кино урлагийн тайзанд хөл тавьснаас хойш нэг удаа Оскарын шагналд тодорч, гурван удаа “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж чадсан юм.
Жоли кино урлагийн тайзнаа чадварлаг дүр бүтээгээд зогсохгүй амьдралын дүрээ ч гайхалтай бүтээж чадсан сайхан ээж, сайн эзэгтэй гэдгийг хэвлэлийнхэн үргэлж онцолдог. Жолийн төрүүлсэн ууган хүү Шилох нь эдүгээ дөрвөн настай бол удаах ихэрүүд Нокс, Вивиен нар нь нэг ой, зургаан сартай. Мөн Камбожоос өргөж авсан 10 настай Мэддокс, Вьетнамаас үрчилж авсан найман настай Пакс, Этиопоос өргөж авсан долоон настай Захара зэрэг зургаан хүүхдийн ээж. Тэрээр, нэгэн ярилцлагадаа “Би гэр бүлээ кино мэт байлгахыг хүсдэг. Хүмүүнлэгийн ажлыг бүхий л салбарт хийх талаар төлөвлөгөө гаргадаг. Бид халуун гэр бүлээр амьдарч байгаа бол бусад хүн ч ингэж амьдрах хэрэгтэй гэж боддог. “Унтах болгонд нь хүүхдүүддээ үлгэр уншиж өгч, өглөө бүр халуун үнсэлтийг бэлэглэдэг шигээ би ч бас тэр жаахан хүүхдүүдэд ээж нь байх хэрэгтэй” хэмээн Брэдэд хэлэхэд “Чи минь юу хүсэж байна түүнийгээ л хий. Би чиний ард сүүдэр мэт байя” гэж хэлсэн. Чамдаа би хайртай шүү Брэд. Одоо цагт олон хүүхэдтэй айл байх нь ховор үзэгдэл болсон гэж сонссон. Ихэнх эмэгтэйчүүд “сүрэг” шиг олон хүүхэдтэй байх тал дээр их тааламжгүй ханддаг гэж сонсоод л ингэж боддог болсон. Би сайн ээж, сайн хань байхыг хүсэж байна. Хэн нэгэнд таалагдаж амьдрах тийм ч хүсэх зүйл биш. Олон сайхан кинонд тоглосон ч гэсэн миний х
ань, үр хүүхдээс илүү гэж үү хэмээн хааяа боддог болчихлоо. Хөгширч байгаа юм болов уу даа” хэмээжээ. Харин нөхөртэйгээ танилцсан тухайгаа “1997 онд “Тибетэд өнгөрүүлсэн долоон жил” киноныхоо нээлтийн үеэр Брэд тэр хотыг жинхэнээсээ “буулгаж” байхыг нь би харсан юм.
Сэтгэл хөдлөл нь дээд цэгтээхүрсэн шүтэн бишрэгчид нь түүнийг лав л 48 цагийн турш зочид буудлын өрөөнд нь “хорьсон” юмдаг. Харин тэр зуур түүний хамтран тоглогч болох Девид Тюлес чөлөөтэй нь аргагүй буудлаар орж, гардаг байсан нь одоо хүртэл сэтгэлд тод байна.Тюлес надад үдэшлэгийн дараа “Эрэгтэй хүний хувьд Брэд шиг царайлаг байх нь бараг л зовлон юм даа” гэж хэлж байсан. Би түүнд санаандгүй “Тийм шүү. Би түүнийг үнэхээр царайлаг, энэ дэлхийн хамгийн сайхан залуу гэдэгтэй барагл санал нийлнэ” гэж хэлтэл маргааш нь Брэд над руу залгасан. (инээгээд) Тэгээд бид өдөржингеө халуун яриа өрнүүлсэн. Дараа нь найруулагч Бэн Жонн залгаад “Би “Хатагтай, Ноён Смит” нэртэй кино хийж байгаа юм. Гол дүрийн эрэгтэйг Брэд бүтээж байгаа гэхэд нь би “шууд л тоглоё” хэмээн дуу алдсан. Ингээд л бид хоёр учирсан даа.
Би түүнийг хүүхдүүдтэйгээ байхыг нь харахаар маш сайн найз бас ховорхон эцэг хүн гэдгийг мэдэрдэг юм. Ингэж бодох болгондоо л би ухаанаа алдчихдаг, тэгээд л түүнд ямар их хайртайгаа мэдэрч, тэр их сэтгэл татам харагдаад эхэлдэг дээ. Манай найзууд “энэ гэрийн эмэгтэй нь чи биш Брэд байх” гээд л шоолдог. Бид гэрийн ажлаа ээлжилж хийдэг. Бидний аль нэг нь үргэлж гэртээ хүүхдүүдтэйгээ байх хэрэгтэй учраас үргэлж ажлаа солилцдог. Зөвхөн эмэгтэй хүн л гэрийн ажил хийх хэрэгтэй гэсэн үг биш шүү дээ” хэмээн ‘Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.