Дэлхийд зартай улс төрчдийн дуулиант секс-скандал

…Хиллари үнэхээр Моника, Клинтон нарын хормойн явдлыг уучилсан уу…

Ингээд хамгийн их сенсааци дэгдээсэн хормойн явдалт улс төрчид:

Британийн Батлан хамгаалахын сайд асан Жон Профьюмо (John Profumo) хөнгөн явдалтай бүсгүйтэй нэр холбогдсон Их Британийн хамгийн дуулиант скандалд тооцогддог юм. 1963 онд Профьюмог Кристин Килер (Christine Keeler) гэх бүсгүйтэй хоёр жилийн турш нууцаар болзож байсан нь илэрсэн. Гэхдээ Килер бүсгүйн хувьд тухайн үед оросын тагнуулын ажилтан Евгений Иванов гэгчтэй явалддаг байсан нь тогтоогдсон. Ингээд маш том алдаа хийсэн Профьюмо төр засгаасаа уучлалт гуйн албан тушаалаасаа огцорч, түүнээс хойшхи бүх амьдралаа сайн санааны үйлсэд зориулжээ.

Колорадо мужийн сенатор Гэри Харт (Gary Hart) 1988 оны сонгуульд анх удаа нэр дэвшээд ялалт байгуулж байсан. Гэтэл түүний улс төрийн карьерийг «Miami Herald» сонин “булшилсан” юм. Уг сонин улс төрчийг эхнэрээ эзгүйд нууц амрагтайгаа хоног төөрүүлсэн хэмээн нийтлэл гаргачихаж. Ингэхдээ бүх эргэлзээг сенатор болон Донна Райс (Donna Rice) гэх бүсгүй хоёрын «Monkey Business» хэмээх дарвуулт онгоцон дээрх задгай гэрэл зургаар баталгаажуулсан байна. Эцэст нь Харт улс төрөөс зугтан өмгөөлөгчийн ажилдаа эргэн оржээ.

 

Зимбабвегийн экс-ерөнхийлөгч Канаан Банана (Canaan Banana) гэгч нь эрэгтэй хүн хүчирхийлсэн гэдгээрээ дэлхийд зартай скандалист юм. Энэ хэрэг 1997 онд болжээ. Тухайн үед Канаан нь ерөнхийлөгч биш харин Африкийн холбоонд дипломат алба хашиж байсан гэдэг. 1999 онд түүнийг хүчирхийллийн 11 зүйл ангиар яллан 10 жил шоронд хорих шүүхийн шийдвэр гарсан. Харин 2001 онд суллагдаад хоёр жилийн дараа хорт хавдараар нас баржээ. Гэр бүлийнхэн нь түүнийг оршуулахаас татгалзсан гэдэг.

 

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон (Bill Clinton)-ы секс скандал. Хамтрагч нь цагаан ордоны дадлагажигч Моники Левински (Monika Levinski). Тэд 1998 онд ч бужигнуулсан даа… Тэднийг 1995-1997 онуудад янаг амрагийн холбоотой байсан гэдэг. Тухайн үед Моника 25-тай байв. Өнөөгийн Америкийн төрийн нарийн бичиг Хиллари тэр үед нөхрөө хамгаалж бас өршөөгөөд л өнгөрсөн. 1998.08.17-нд Биллийг шүүхээс буруутган хэргийг хүлээн зөвшөөрүүллээ гэсэн ч 1999 онд түүний хүчингийн гэх хэргийг хэрэгсэхгүй болгоод өнгөрсөн билээ

 

“Boeing”-ийн тэргүүн Гарри Стоунсайфер (Harry Stonecipher) 2005.03 сард албан тушаалаасаа огцорсон. Түүнийг хамтран ажиллагч бүсгүйтэй амрагласан, байгууллагын дотоод журамыг ноцтой зөрчсөн хэмээн буруутгасан. Дебра Пибоди (Debra Peabody) гэх бүсгүй нь Boeing-ийн нэгэн салбарын орлогч захирал байв. Скандалын дуулианаар Стоунсайфер 50 жилийн гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч удалгүй нууц амраг Пибодитойгоо гэрлэжээ.

 

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума (Jacob Zuma) 2005 онд найзынхаа 31 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруудаж байсан. Уг бүсгүй нь ДОХ-той байсан бөгөөд Зума ч үүнийг нь мэддэг байсан. Тэгээд ч хамгаалалт хэрэглэж, бүсгүйтэй тохирон секс хийсэн хэмээн мэдүүлжээ. Энэ нь ч шүүхээр нотлогдсон. Тэрээр 2009 онд дахин ерөнхийлөгч болсон билээ.

 

2008 онд Элиот Спитцер (Eliot Spitzer) “хувийн асуудлаар” гэдэг үндэслэлээр Нью-Йорк мужийн захирагчийн албан тушаалаасаа огцоржээ. Гэтэл тэр дээд зэрэглэлийн элит биеэ үнэлэгч хүүхнүүдэд төсвийн мөнгөнөөс 80.000 доллар төлсөн нь илт болсон юм. Элиот өдгөө байгаль хамгаалагчийн ажилтан болоод байна

 

Детройт хотын мэр Кваме Килпатрик (Kwame Kilpatrick)-ийг мужийн хоёр цагдаа нь хэрэгт буруутгажээ. Түүнийг аппаратынхаа ажилтан Кристин Битти (Christine Beatty) гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой, үүнийг нь мэдсэний улмаас тэдгээр цагдаа нарыг ажлаас нь халахыг завдсан гэжээ өргөдөл гаргасан байлаа. Ингээд зогсохгүй хэргээ нуухын тулд Детройтын цагдаагийн дарга Гари Брауныг ч ажилгүй болгох гэж санаархжээ. 2008.09 сард Килпатрикийг луйвар хийсэн хэмээн буруутгасан. Тэр албан тушаалаасаа огцорч хотын захиргаанд нэг сая доллар төлсөн билээ.

 

Анвар Ибрагим (Anwar bin Ibrahim) нь Малайзийн дэд ерөнхийлөгч асан. Тэрийг 2008 онд өөрийн аппаратын ажилтанаа бэлгийн дарамтанд оруулсан хэмээн бруутгав. Хэрвээ үнэн батлагдвал түүнд 5-20 жилийн ял оноож магадгүй юм. 1998 онд Ибрагим нь хахуулийн хэргээр зургаан ял эдлэж байсан гэнэ.

 

2011.03 сард Израилийн ерөнхийлөгч асан Моше Кацав (Moshe Katzav) шүүхээс долоон жилийн ял сонссон. Түүнийг хоёр ч хүчингийн болон хэд хэдэн удаагийн бэлгийн дарамт үйлдсэн хэмээн буруутгасан. Скандал 2006 оноос эхэлсэн байлаа. Кацав өөрийг нь нэгэн хамтран ажиллагч бүсгүй сүрдүүлэн мөнгө нэхэж байна хэмээн хуулийн зөвлөхдөө хандсанаар хэрэг манджээ. Гэтэл мөрдөлтийн явцад 1998 онд Кацав уг бүсгүйг хоёр ч удаа хүчирхийлсэн нь илэрчээ. Харин 2006 он гэхэд түүнд ашиглуулсан, бэлгийн дарамтанд өртсөн гэх эмэгтэйн тоо найм болон нэмэгджээ. Ингээд 2011.03 сард хэрэг өндөрлөж түүнд долоон жилийн хорих ял оноож 34.000 доллараар торгосон билээ.

 

“Hewlett Packard”-ийн тэргүүн Марк Херд (Mark Hurd) жүжигчин Жоди Фишертэй явалдсанаас болон 2010 онд бүх албан тушаал, эрх мэдлээ алдсан. Гэтэл тэр хоёр жилийн хугацаанд нууц амрагтаа компанийн хөрөнгөөс багагүй мөнгө зарцуулж байсан нь илэрсэн юм. Нэг удаагийн болзоондоо л гэхэд 1000-20.000 доллар гэх мэт… Тэр компанийн шагнал болох 12.2 сая доллар болон 34.6 сая долларын үнэ бүхий хувьцаагаа ч алдсан билээ.

 

Парагвайн ерөнхийлөгч Фердинандо Луго (Fernando Lugo) –г 2009 онд ерөнхийлөгч болонгуут нь гурван ч эмэгтэй түүнийг хүүхдүүдийнх нь эцэг хэмээн шүүхэд өгчээ. Эхний хүүхдээ тэр хүлээн зөвшөөрөв. Харин хоёрдахыг нь үгүйсгэсэн. Гуравдахь дээр нь ДНК хийлгэсэн. Үр дүнд нь тэр улс төрөөс бүрмөсөн арчигдсан юм.

 

WikiLeaks порталын эзэн Жулиан Ассанж (Julian Assange) нь 2010 оноос нэг хормойн явдалтай холбогдоод байгаа. Өнгөрсөн оны найман сард хоёр бүсгүй Шведийн цагдаад хандсан. Тэд Ассанжийг бэлгэвчгүй секс хийхийг шаардаж хүслээ гүйцээсэн хэмээн буруутгажээ. Залууг Лондонд баривчилсан ч барьцаагаар суллаад байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өнөөг хүртэл төгсгөл болоогүй байна.

 

2011.01 сараас Миланы прокурор Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони (Silvio Berlusconi)-гийн гэх хэргийг хянаж байгаа. Түүнийг насанд хүрээгүй биеэ үнэлэгч Карима эль-Маруг /«Руби»/ гэгч буруутгаж гомдол гаргаад байгаа. Тэр бол ерөнхий сайдын зохиосон «бунга-бунга» хэмээх секс үдэшлэгт оролцсон 33 бүсгүйн нэг гэнэ. Энэ нь Сильвиогийн анхны секс скандал биш. 2009.03 сард түүний хоёрдахь эхнэр Вероника Ларио нөхрийнхөө 18 настай загвар өмсөгч Наоми Летица гэгчтэй хамт авахуулсан зургаас болж салах өргөдлөө өгсөн.

Р.Славаseo интернет маркетингсайтtopodпрограмма взлома одноклассников онлайнводонепроницаемый чехол для iphone 4как заказать кредитную карту на домslots gratis de 5 tamboresmorocco escortcasino oyunlar?Skyvagasкупить горящие тур на майскиеалекс фитнес марьинокак оформить кредитку альфа банкаденьги в долг срочно в брянскеи экскурсии по танзаниивосхождени¤ на килиманджаро лемошоальфа банк закрыть кредитную картузаказать кредитную карту в дельта банкепиар кампания отелясумма алиментов в украинезаказать мобильное приложениеcartoon creatorпродвижение женского сайтацены на радиаторы отопления биметаллическиестроительство коттеджей в иркутскекак избавиться от дистониипортативные колонки блютуз


Дэлхийд зартай улс төрчдийн дуулиант секс-скандал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.