Шакира Elle сэтгүүлийг чимжээ

Колумбын нэрт дуучин Шакира Elle сэтгүүлд ярилцлага өгч, зургаа авахуулжээ. Сэтгүүлийн хавтсанд Versage-ийн цамц, Diabe von Furstenberg-ийн шортоор гоёж, харин дотоод нүүрт Raloh Lauren болон Anthony Vaccarello-гийн даашинзуудаар гоёсон байна.

Харин ярилцлагадаа тэрээр найз залуу, хүүгийнхээ эцэг, хөлбөмбөгч Жерар Пикегийн талаар ярьж, мөн үлдсэн насандаа хуучин гоо галбираа олохын төлөө тэмцэх юм шиг санагддагаа өгүүлсэн ажээ.

“Бид хоёрын харилцаанаас гадна Жерард өөрийн гэсэн ертөнц бий. Тэр ертөнцөд нь би төдийлөн хамаардаггүй. Энэ бол гэр бүлийн хамгийн зөв загвар болов уу гэж би боддог. Мөн Жерар надад зүгээр л хайртайгаас биш өөр ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хамт байгаа биш гэдгийг нь би мэддэг. Би ердийн нэгэн эмэгтэйн хувьд түүнд өөр юу өгч чадах билээ дээ?” хэмээн Шакира найз залуугийнхаа талаар өгүүлсэн байна.

Харин нярайлсныхаа дараагаар урьдын гоо галбираа олоход тийм ч амаргүй байгааг хөгжилтэй байдлаар илэрхийлжээ. “Үлдсэн насандаа хуучин гоо галбираа олохын төлөө тэмцэх юм шиг санагдаад байгаа юм. Зарим хүмүүс хүүхэд гаргахыг аз жаргал гэдэг. Зарим нь болохоор шаналал зовиур гэдэг. Харин миний хувьд энэ бол энгийн л амьдрал шиг санагддаг” хэмээгээд Шакира инээмсэглэжээ.

Эх сурвалж:new.mnakvalooescorts agencies dubaiальфа банк кредитная карта как платитькипр отдых цены в маеденьги в долг под процентысафари африка туроператорприватбанк нижний новгород кредитная карта отзывыпроверить свой сайтпростудные заболевания


Шакира Elle сэтгүүлийг чимжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.