Хэрвээ таны хүүхэд 7-12 настай бол Монголын сансрын нисгэгч болох бүрэн боломжтой

Эцэг эхчүүдэд

Хэрвээ таны хүүхэд 7-12настай бол Монголын сансрын нисгэгч болох бүрэн боломжтой. Хүүхдийнхээ эрүүл мэндийг сайн анхаарч байгаарай. Хараа, шүд гээд. Эрүүл мэндээс гадна, шинжлэх ухаан, математикийн суурийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй. Математик, шинжлэх ухааныг цээжлүүлэх, томъёогоор булах биш сэтгэдэг болгох хэрэгтэй. Үүнийг та бүхэн яг л одооноос нь сургах хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд сансрын нисгэгч болох суурь бэлтгэлээ хангалаа гэсэн үг. Цаашдаа бол мэдээж өөрийнх нь дур сонирхолоос хамаарахаас гадна, хөгжилтэй орнуудын адил түвшний үнэн бодит мэдлэгийг олж авах нь чухал. Ингэснээр 20жилийн дараа гэхэд Монголыг төлөөлсөн сансрын нисгэгч болох бүрэн боломжтой юм. Уул нь төр засгаас зөв мэдээлэлд тулгуурлаад энэ салбарыг хөгжүүлж чадвал 10жилийн дотор гэхэд нисгэгчтэй болох бүрэн болмжтой юм. Марс уруу чиглэсэн хөгжилтэй орнуудын уралдаан аль хэдийнээ эхэлсэн. Гэтэл бид бүхэн 1кг хиймэл дагуул хөөргөчих технологигүй, балар эртний байдлаараа л амьдарсаар. Яг л өнөөх Чингис хааныхаа үеэс урагшилсан гэж бодогдохгүй л байна. Тэр үед бидний дор байсан 2хөрш маань хиймэл дагуул, пуужин, сансрын станц гээд л өрсөлдөөд тэргүүлээд байх юм даа. Цээжээ дэлсдэг сэцэн туулайнууд болсон шигээ үр хүүхдийнхээ ирээдүйг тэр чиглэл уруу бүү явуулаарай л гэж хүснэм.

Бодит байдал 1: Монгол улс 2016 он гэхэд гадны улсын 2 хиймэл дагуулыг худалдаж авах магадлал туйлын өндөр. Энэ бол бид бүхэн хиймэл дагуултай болсон биш, зүгээр л худалдан авалт, хэтэрхий цаашлуулвал, Улаанбаатараар дүүрэн давхиж байгаа төмрийн хогноос ялгаа үгүй. Бидэнд ямар ч технологи нутагшихгүй. Цээжээ л хоосон дэлсэж сурна.
Гэтэл хойд хөрш маань, Сочигийн олимпийн үеэр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй.

2. Монгол улс сансрын статустай улс гэгддэг. Энэ нь1970-1981онуудад л хийсэн үр дүн. Тэнд оролцсон хүмүүс нь хөгшрөөд дууслаа. Нэг л мэдэхэд энэ хорвоогоос халин өнгөрнө. Тэр хүмүүсийнхээ мэдлэгийг уламжлан үлдээж чадалгүй хоосон баатар, академич гэж хоосон өндөрлөгт аваачсанаас цаашгүй. Цаашдын судалгаа шинжилгээг нь хөгжүүлж өгч чадаагүй. Гүррагчаа гэдэг хүнийг хүүхэд залуус хэр мэдэх бол. Тэр чинээгээрээ түүний ард нь байсан, Чадраа, Ганзориг гээд хүмүүсийг бүр ч мэдэхгүй хүмүүс нь их. Түүнээс цаашихыг бүр ч мэдэхгүй. Монгол улс эрдэмтэн судлаачдаа хөгжүүлэлгүй, амьдаар нь түүхийн дурсгал болгож чадаж байна. Гэтэл биднээс хэдэн олон жилийн дараа сансарт хөл тавьсан урд хөрш маань гэхэд дангаараа сансрын станц барина гээд хийгээд явж байна. Эмэгтэй хүний хүйсийн харьцааг харуулах үүднээс 2 ч дарааллаад сансарт нисгэчихлээ.

Бид урд, хойд 2 хөршөөс дутах юм байхгүй. Шинжлэх ухаанлаг байж, бодитой юмыг хөгжүүлье. Одоо шүдээ зуугаад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлж чадвал, үр хойч маань ухаад дууссан байгалын баялагаа санагалзаад, та биднийг харааж зүхүхгүй нь лавтай.

3. Монгол улс ПР хийхдээ хэтэрхий сайн улс. Дэлхийд дунд сургуулийн хүүхдүүд нь хийгээд эхэлсэн КАНСАТ-ыг улсын нэрийн өмнөөс, их дээд сургуулиуд нь өрсөлдөөд хийгээд байдаг. Кансатад оролцохыг буруу шаасангүй. Дэлхийд тэргүүлэгч улс болохын тулд, тэргүүлэгч сэтгэхүйтэй л байх хэрэгтэй. Хүн амаар та биднээс тэгтлээ хол илүүгүй, Швед, Голланд, Норвеги гээд улсуудыг хараад үзээсэй л гэмээр байна.

Эцэг эхчүүдээ, таны 7-16насны хүүхдүүд Монгол төрөөс түрүүлээд анхны жинхэнэ хиймэл дагуулыг хөөргөчих боломж байгаа шүү.

Шинжлэх ухаанлаг байцгааяа. Сэтгэдэг болцгооё. Хүний үгээр хангалттай удаан амьдарлаа.

Өөрсдөө бүтээцгээе, Эцэг, Эхчүүлээ.

Набар овогт Цогийн Нандинбаатарчехлы на iphone 5mayfair escorts dubaiстоит ли брать кредит в альфа банкекредитная карта от банка восточный экспресссафари туры в африкувзять денег в долг в калугеденьги в долг срочно в нальчикедизайн душевой кабины из плитки фотокак продвинуть сайт самому


Хэрвээ таны хүүхэд 7-12 настай бол Монголын сансрын нисгэгч болох бүрэн боломжтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.