Долоо хоногийн зурхай /VI.17-VI.24/

Хонины орд (III/21-IV/19)

Таны амьдралд хөл хөдөл­гөөн үгүйлэгдэж байна. Гадуур зугаалж, хүмүүстэй танилц. Урьд нь анзаардаггүй байсан зүйлс олон зүйлийг шинээр эхлэх эрч хүч өгнө. Ажил, хувийн амьдралтай холбоотой ямар ч асуудал байсан түр хойш тавь.

Үхрийн орд (IV/20-V/20)
Хайж байгаагаа санам­сар­гүй  зүйлээс эсвэл санаанд­гүй нэг­нээс олж нээнэ. Лхагва, пүрэв гариг замбараа­гүйдэлд умбана. Хэн нэгэнд сэтгэлээ уудалмаар байвал эргэлзэх хэрэггүй.  Баасан гаригт чухал ажил хэрэг, нууцлаг зүйлсийн араас мөшгө.

Ихрийн орд  (V/21-VI/20)
Ар гэрийн аар саар зүйлс, ажил хэрэг хэн нэгний туслалцаагүйгээр гараас гарах­­гүй. Тусламж хэрэгтэй нэгэнд завгүй гэж бүү цааргал. Бялдууч, цаасан малгай өмсгөгчөөс хол бай. Хөдөлшгүй бодлыг хэн нэгэн өөрчилнө.

Мэлхийн орд  (VI/21-VII/22)
Ар гэрийн аар саар зүйлс, ажил хэрэг хэн нэгний туслалцаагүйгээр гараас гарахгүй. Тусламж хэрэгтэй нэгэнд завгүй гэж бүү цааргал. Бялдууч, цаасан малгай өмсгөгчөөс хол бай. Хөдөлш­гүй бодлыг хэн нэгэн өөрчилнө.

Арслангийн орд (VII/23-VIII/22)

Утасны дуудлага авч, компьютерийн ард суухаас ч дургүй хүрч магад. Гэвч танд сайн мэдээ ирэх тул харилцаа холбооны хэрэгслээ асаалттай байлгасан нь дээр. Романтик харилцаа тогтоох боломжууд таны өмнө байна.

Охины орд 
(VIII/23-IX/22)

Ялихгүй зүйлээс болж дүрэлзэх хэрэггүй. Өөрийг чинь саналыг үл ойшоодог нөхөр­­тэй тулж ярь. Хүн алхам тутамдаа суралцаж байдаг гэдгийг сана. Бодол санаагаа хөгжүүлэх нь эрүүл саруулаар сэтгэ­хэд тань маш чухал. Бүхнийг хянах гэхийн оронд ачаагаа авч хаяад, гүнзгий амьсгаа ав.

Жинлүүрийн орд  (IX/23-X/22)

Эрч хүчээр цэнэглэгдэх долоо хоног. Ямарваа нэг ажил эхлүүлэхэд тохиромжтой. Амжилт олохын тулд өнгөрсөн явдлыг мартаж, урагшаа алх. Хэн нэгэнд сэтгэлээ уудалмаар байгаа бол юу бодож, юу хүсч байгаагаа зоригтой хэлээрэй.

Хилэнцийн орд (X/23-XI/21)

Шийдвэр гаргахад хэцүү долоо хоног тул сонголт чинь юунд хүргэхийг сайтар тунгаа. Дотно хүмүүсийн үг, зөвлөгөө зөв шийд гаргахад тус болно. Хэн нэгэнд дурласан хүчтэй сэтгэл хөдлөл таныг бусдад барьж өгч магадгүй.

Нумын орд  (XI/22-XII/21)

Сонголт, сонголт бас л сонголт.  Сонголт хийхэд амар­гүй боловч яарах хэрэг­гүй. Яарвал даарна гэдэг. Мөрөө­дөл чинь биелэхэд ойрхон байна. Нууцлаг зүйлс, тоглоом, наргианаар дүүрэн долоо хоног.

Матрын орд (XII/22-I/19)

Гэнэтийн саад, бүтэл­гүй­тэл, таагүй явдлууд хүлээж байна. Гэвч энэ бүхэн түр зуу­рынх тул сэтгэлээр унаад хэрэггүй. Найз нөх­дийн дэмжлэг хамгийн хэрэгтэй. Хайртай хүндээ анхаарал хандуулж, ажлаа түр хойш тавихгүй бол түүнийг алдаж мэднэ.

Хумхын орд (I/20-II/18)

Хэн нэгнийг утсаар ярихыг хүлээхийн оронд өөрөө эхлээд залга. Санаачлагыг гартаа авс­наар хүссэн зүйлээ авахад ойртож очно. Бууж өгч болохгүй. Болж буй үйл яв­далд бодитоор хандахын тулд сэтгэлээ сэр­гээж тайвшир. Эрч хүч, урам зориг сэргэвэл та асууд­лыг шийдэх өөр гарц олно.

Загасны орд (II/19-III/20)

Аялалд гарч, адал явдал хайх долоо хоног. Лхагва, пүрэв гаригт эргэн тойр­ныхон чинь ууртай бухим­дуу байх нь. Та ч тэдний нэг байж магадгүй. Тушаал дэв­ших боломж гарч ирнэ. Хэрэгтэй үед, хэрэгтэй газраа байх цаг.

ДОРНЫН ЗУРХАЙ

Аргын тооллын: 2013.6.17 Даваа гариг

Билгийн тооллын: 8. Найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр
Наран ургах шингэх: 05.05-20.55
Үс засуулбал: Нас уртасна.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Аргын тооллын: 2013.6.18 Мягмар гариг

Билгийн тооллын: 10. Долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр
Наран ургах шингэх: 05.05-20.55
Үс засуулбал:     Эрч хүч ихэснэ.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Аргын тооллын: 2013.6.19 Лхагва гариг

Билгийн тооллын: 11. Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Наран ургах шингэх: 05.05-20.55
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Аргын тооллын: 2013.6.20 Пүрэв гариг

Билгийн тооллын: 12. Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр
Наран ургах шингэх: 05.04-20.56
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.6.21 Баасан гариг

Билгийн тооллын: 13. Дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр
Наран ургах шингэх: 05.04-20.56
Үс засуулбал: Жаргал ирнэ.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Аргын тооллын: 2013.6.22 Бямба гариг

Билгийн тооллын: 14. Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 05.03-20.57
Үс засуулбал: Эд мал арвидна.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 13 цаг 52 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Аргын тооллын: 2013.6.23 Ням гариг

Билгийн тооллын: 15. Хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр
Наран ургах шингэх: 05.04-20.57
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

чехлы для iphonesexy independent escortsбыстрый займ денег в барнаулесафари тур в африку стоимостьсрочно нужны деньги липецкзаявление на получение кредита в россельхозбанкеденьги в долг под проценты и распискусоздание персонального брендаприбор для лечения артроза


Долоо хоногийн зурхай /VI.17-VI.24/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Hunter Steinhardt Огноо: 5 June 2020 Reply

I simply want to mention I am new to blogging and site-building and absolutely liked your web-site. Very likely I’m want to bookmark your site . You definitely come with wonderful articles. Bless you for revealing your website page.

http://www.firsttimeiwhtsb.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.