Боссдоо сэтгэгдэл төрүүлэх 10 алхам

Та ажил хийж байна. Гайхалтай! Та ажилд орох өргөдөл бичих хэцүү үеийг давчихсан. Харин одоо цалингаа аваад сууж байгаа тийм үү?
Уучлаарай. Гэхдээ шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд та эхний 2 эсвэл 3 сарын хугацаанд туршилтын хугацаанд ажиллаж магадгүй. Энэ хугацаанд та ур чадвартай, ажлыг сайн хийх чадвартай, сайн ажилтан гэдгээ батлан харуулах хэрэгтэй.Танай менежерүүд яг л “махчин амьтан” шиг үргэлж ажиглаж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хугацаанд та хэд хэдэн удаа алдаа гаргасан бол ажлаас халагдаж мэднэ.
Гэхдээ таныг “галзууруулах”-ыг хүсэхгүй байна шүү. Шинээр ажилд орж байгаа залуусын хувьд дагаж мөрдөх хэдэн зөвлөгөөг уншаад үзээрэй. Эхний хэдэн сар боссдоо сэтгэгдэл төрүүлэх нэмэлт хүчин чармайлт гаргахыг хичээ. Та шилдэг ажилтан гэдгээ боссдоо, хамтран ажиллагсдаа хурдан харуулах хэрэгтэй. Магадгүй та тушаал ахих ч юм бил үү.
Шинээр ажилд орж байгаа залуусын хувьд боссдоо сэтгэгдэл төрүүлэх 10 энгийн алхам бий.

  1. Ажилдаа хэдэн минутын өмнө ир. Өглөө эрт  ирэх нь өөрийгөө өөрчлөхөд бэлтгэх цагийг таньд олгох ба ажилдаа маш их дуртай, идэвхитэй байгааг боссдоо харуулж чадна. Та хэн нэгэн таныг ажиглаж байгаа гэж бодох хэрэггүй. Гэхдээ тэд таныг ажиглаж байгаа шүү. Та 5 минут хоцорвол лазан хүн. Харин 5 минутын өмнө ирвэл “од” болно.
  2. Сэтгэгдэл төрүүлэхүйц хувцасла. Гэртээ унтахаасаа өмнө хувцасладаг шиг бохир хувцас өмсөх хэрэггүй. Муухай үнэртэй эсвэл муухай харагдах хувцас бүү өмс. Та компаний дүр төрх гэдгийг санах хэрэгтэй. Та сайхан харагдаж байвал босс болон харилцагч нар тань таньд мэдэгдэх болно.
  1. Үргэлж шударга бай. Хүн бүр алдаа гаргадаг. Нэн ялангуяа та дөнгөж шинээр ажилд орж байгаа цоо шинэхэн ажилтан бол алдаа гаргах магадлалтай. Та 5000 төгрөг дутаачихсан, шалаар нэг бялууны үйрмэг асгачихсан бол үүнийг төлөх эсвэл барагдуулах ямар нэг зүйл хийх шаардлагатай болж магад. Гэхдээ та ямар нэг буруу зүйл хийсэн ч гэсэн босс тань үнэнийг мэдэх хэрэгтэй. Үнэнийг хэлснээр та илүү итгэлтэй, найдвартай бас итгэж болох хүн болно шүү дээ.
  2. Шаардлагаа илэрхийлэх. Ихэнх шинээр ажилд орж байгаа ажилтнуудын хувьд өвчтэй байх нь сургуулиасаа гэртээ амарч байгаа юм шиг боддог. Гэтэл хэн ч таны явсныг ажлынханд мэдэгдээгүй байдаг. Энэ бол буруу. Та жижиглэн худалдаа эсвэл ресторан гэх мэт газар ажилладаг бол танай босс өөрийгөө харуулж байхыг шаарддаг. Хэрэв та өвчтэй байгаа бол дуудлага дууд. Хэрэв таньд үзэхийг хүсч байгаа концерт байгаа бол зөвшөөрөл аваад явах хэрэгтэй.Үүнийг буруушаах хэрэггүй. Өөрийнхөө хамгийн сайн шүүмжлэлийг ашигла. Хэрэв та эргэлзэж л байгаа бол хийж болох боломж байгаа эсэхийг судал.
  3. Тусла. Таны шургуу хөдөлмөр хамтран ажиллагчийг тань дээш татах эсвэл нэмэлт ажил үүрэг авч байгаа эсэхээс үл хамааран босс тань танийг үнэлэх болно. Хамтран ажиллагсдаа тусалснаар та багийн сайн гишүүн гэдгээ харуулах болно.
  4. Битгий ярь, зүгээр л харуул. Та өөрийгөө сайн ажиллаж байгаа гэж онгирч сагсуурах хэрэггүй. Хамтран ажиллагсад тань таныг хөргөгчинд хийгээд цоожилчихмоор санагдаж мэдэх юм. Харин үүний оронд боссдоо компаний хувьд үнэ цэнэтэй “хөрөнгө” гэдгээ харуулах хэрэгтэй.  Санаачлагатай байж, хөдөлмөрлөж ажиллах нь таныг урт хугацаанд үр ашигтай байхад туслах болно. Гэхдээ энэ зөвлөмж зөвхөн шинээр ажилд орж байгаа хүмүүсийн хувьд ч бус таны Сиви-нд ч ач тустай. Таны тухай эерэгээр тодорхойлж бичсэн боссын тань захидал мөрөөдлийн ажилдаа ороход тусална.
  5. Халамжтай гэдгээ харуул. Хамтран ажиллаж байгаа хүмүүстээ анхаарал тавьж, халамжилдаг байх нь чухал. Хамтдаа ажиллах нь ганцаараа ажилласнаас илүү байдгийг санах хэрэгтэй. Багаар ажилласнаар боссдоо сэтгэгдэл төрүүлж чадах ба ажлын орчинг илүү хөгжилтэй болгоход тусална.
  6. Тусламж ав. Тусламж авах хэрэгтэй учраас л танай босс тэнд байгаа шүү дээ! Та юу хийж байгаагаа мэдэж байгаа юм шиг аашлах хэрэггүй. Та бусдаас тусламж авч, сургалтанд хамрагдсанаар шинэ ур чадвар олж эзэмшихийг хүсч байгаагаа харуулах ба магадгүй албан тушаал ахихад ч туслах байх.
  7. Хайрцагнаас гадуур сэтгэ. Та залуу хүн учраас дуугай байх хэрэгтэй гэж бодох хэрэггүй. Ярихаас бүү ай. Та ажлынхаа тухай шинэ санаа санал болгосноор компаниа ажиллахад илүү сайхан газар болгох талаар бодож явдагаа боссдоо харуулах болно. Гэхдээ ажилтан хүний хувьд хэмжээ хязгаараа давсан алхам хийхээс болгоомжлоорой. Бизнесээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө сонсохыг хүсдэггүй босс гэж байхгүй.
  1. Ажлаа сайн хий. Хэдийгээр та аяга угаах, ширээ хүлээх гэх мэт энгийн ажил хийдэг байсан ч гэсэн бахархалтайгаар хий. Харилцагч нар сайнаар дүгнэх бөгөөд сайн ажиллахын тулд өөрийгөө зориулж байгаагаа боссдоо харуулж байгаа хэрэг.

Эдгээр алхмуудыг дагаж мөрдсөнөөр өөрийн хүч хөдөлмөрөө боссдоо харуулахад тус болно. Амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ:BIZNETWORK

санаторий аквалооmassage dubaiкредитные карты всех банков почтойтанзани¤ парк нгоронгоропарк нгоронгоролучший пл¤жный отдых в маетанзани¤ нгоронгороэлектрические конвекторы отопления ценаконьюктивит у новорожденного как лечить


Боссдоо сэтгэгдэл төрүүлэх 10 алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.