Мисс Д.Ариунцэцэг: Миний зовлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зовлон байх ёсгүй

Мисс Ариунцэцэг 15-хан насандаа Монголын сайхан бүсгүй 2003 тэмцээнд орсон нь олны танил болох, олигархуудын нүдэнд өртөх шалтгаан байсан ч байж болох. Тэр үед миссийн тэмцээнд одоо УДЭТ-ын жүжигчин “Аравт” киноны оточ, бас “Өдөр өдрийн нар” киноны  Агиймаа эмчийн дүрд тоглосон “Бор” Ганаа оролцож байсан. Тэр үед миссийн тэмцээн өндөрлөж, өмнөх оны сайхан бүсгүй Уянгалянхуа титмээ мисс Ариунбилэгт шилжүүлэхэд, тэмцээн үзэгсэд, тэр тусмаа “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн тэргүүтэй хүмүүс “Ариунцэцэг мисс болох ёстой” гэж эсэргүүцэж байсан. Тиймээс л Ариунцэцэгийг “Ард түмний мисс” гэж өхөөрдөх болсон. Үнэндээ содон мэнгэтэй хөөрхөн инээдэг жаахан бор охин хэн хүний нүдэнд содон байсан л даа. Тэр ондоо “Гоёл” наадамд оролцсон.  Тэр үеэс л алтны магнат гэх эрийн нүдэнд өртсөн байх. Алтны магнат хуулиа сайн мэдэх учраас 18 нас хүртэл нь эргүүлээгүй гэж дам ярих юм билээ. Харин 18 настайд нь Сөүл ресторанд Ариунцэцэгтэй хоол идэж байна, “Ривер саундс” хамт сууж байна гэх дэл сул яриа гарах болсон.
Алтны магнатын албан ёсны эхнэр байсан Пүүжээг ангийнхаа залуутай холбогдсон гэсэн цуу гарч, тэр үед хаммер унадаг байсан Пүүжээ хүнээр машинаа бариулчихаад үе үе виски уугаад уйлж байна гэж ангийнхан нь ярих болсон. Пүүжээ ангийнхаа залуутай нэр холбогдсон нь Мянгаагийн сэтгэлийг сэвтээж, тэр үеэр Ариунцэцэг гэх хөөрхөн охин гарч ирсэн нь Алтны магнатын нүдийг татаж, одоо ч дуулиан нь тасардаггүй хайрын гурвалжин эхлэх үндэс болсон гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярилцдаг. Энэ үеэс амьдрал яаж өрнөснийг нь хэн хүнгүй мэднэ.
Топ модель Пүүжээ “Би Мянгаагийн гэрээс охиноо боож аваад л гарсан” гэсэн бол Адтны магнат “Хэн юу өгсөн, юу авсныг мэдэж байгаа. Энэ талаар ярихгүй. Пүүжээ цаашид хүнтэй сууна” гэсэн битүүхэн хариулт өгч байсан. Энэ цагаас хойш сайдаж, муудаж, салж нийлж байсан Ц.Мянганбаяр, Д.Ариунцэцэг хоёр харилцаагаа цэглэсэн бололтой. Ер нь таньж мэдэх хүмүүс Пүүжээ, Ариунцэцэг хоёр хоёулаа ухаалаг, сүрхий охид гэлцдэг. Тиймдээ ч дөч гарсан, чинээлэг эрийг ёстой л харцаараа хөдөлгөнө гэгч болж, хамтдаа амьдарч гэргий нь болж чадсан биз. Өчнөөн сайхан охид баян хүнтэй зууралдаж, гэрлэсэн ч юмгүй нэг нэр хоёр хоч болж үлддэг.
10 жилийн ширээнээс өндийнгүүтээ алтны магнатын гэргий болсон энэ хоёрыг харьцуулж, сайн муугаар хэлэх нь бий. Ямартаа ч Топ модель Д.Пүэвсүрэн сайн, ханьтай болж охин төрүүлж, хоёр охинтойгоо ам бүл дөрвүүл сайхан амьдарч байгаа.
Алтны магнатаас туурга тусгаарласан Д.Ариуцэцэг ч ганцаараа байгаа. Д.Ариунцэцэг хоёрдугаар сарын 14-нд болж өнгөрсөн Валентины өдөр “Валентины мэнд залуус аа” гэж бичиж, 2 сарын 16-нд нь “Магадгүй миний зовлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зовлон байх ёсгүй” гэж бичиж үлдээжээ. Пүүжээ “Нулимс сэтгэлээс урсах цус” гэж байсан бол Д.Ариунцэцэг “Нулимс нэг хувийн ус, 99 хувийн сэтгэгдлээс үүсдэг” гэж бичжээ. 10 хэдхэн насандаа өөрөөсөө үе мултарсан ахимаг эртэй сууж, ахадсан сонголт хийсэн ч нэг нэг охин тэвэрч үлдсэн хөөрхөн бүсгүйчүүдийн амьдрал нь удахгүй хоёул тэгшрэх биз ээ. WWW.TOVCHOO.MNчехлы на айфон 5 спбcourtesan nycбизнес процесс выдача кредитасрочно нужны деньги 20000 рубденьги в долг черниговбыстрый займ на киви кошелекaltezza в танзаниибесплатный консультант для сайтаоберон


Мисс Д.Ариунцэцэг: Миний зовлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зовлон байх ёсгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 29 August 2016 Reply

Инээж байгаад Пүүжээгийн охиныг өнчрүүлсэн гэж ард олон боддогийш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.