Америкийн Сан-Франциско хотод алдарт “Victоria secret” дэлгүүрийн гадаа хэсэг эмэгтэйчүүд багахан хэмжээний жагсаал хийлээ. Эдгээр эмэгтэйчүүд туранхай модел шиг байх албагүй бид өөрсдийн мяраалаг биендээ сэтгэл хангалуун байдаг гэсэн лоозон барин зоггссон байна. Эдгээр бүсгүйчүүд цаашдаа ” Мяраалаг эмэгтэйчүүдийн холбоо” байгуулахаар гишүүдээ бүртгээд байгаа ба турах гэж зовж байгаа бүсгүйчүүдийг элсэхийг уриалаад байна.
/Гоомарал/