Бат-Эрдэнэ аваргын “но” илрэв бололтой

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сурталчилгааны, ажлаа хийгээд тун завгүй яваа. Хэдий ард түмний хүндлэл хүлээсэн аварга ч гэлээ төрийн тэргүүний төлөө хүч үзэж байгаа болохоор боловсрол, мэдлэгийн хувьд арвин туршлагатай, цэвэр, цэмцгэр хэмээн өөрийгөө сурталчилсан нь зарим иргэдийн эгдүүцлийг төрүүлээд авсан.

new photo

Хэдий түүний мөр, гар, сэтгэл цэвэр гэдэг ч өндөг шиг өөгүй хүн байхгүй болохоор түүний “но” эхнээсээ илрэх шиг боллоо. Тэрээр Хууль зүйн ухааны доктор хэмээн өөрийгөө өргөмжилсөн нь худал болов. Тодруулбал, МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга профессор Н.Лүндэндорж иргэн О.Мэргэний хүсэлтэд албан бичгээр хариу илгээжээ. Тус албан бичигт “Бадмаанямбуу овогтой Бат-Эрдэнэ нь МУИС-ийн ХЗС-ийн доктарантурт суралцаж байсан нь үнэн боловч Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалаагүй  байгаа болно” гэжээ.

Аварга маань доктор болохыг тэгтлээ их хүссэн үү, эсвэл нэгэнт докторын зэргээ хамгаалах юм чинь гээд өөрийгөө зарлаж яваа юм болов уу. Ямартаа ч түүнийг эрдмийн зэрэгтэй, зэрэггүй дэмжих нэгэн байхад худал ярьсанд нь дургүйцэх иргэд түүнээс ч олон болжээ.

baterdene
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9357

чехол для ноутаfemale escort videosкредит в интернете на картулемошо маршрутденьги в долг под расписку кривой рогкак оформить кредитную карту в дельта банкеaltezzatrevelванные комнаты дизайн фотопри лечении хламидиоза


Бат-Эрдэнэ аваргын “но” илрэв бололтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.