С.Зина: Цөсний хүүдийн үрэвслээр эмэгтэйчүүд илүү өвчилдөг

Монгол, Солонгосын дорнын анагаах ухааны төвийн их эмч С.Зинатай цөсийг хэрхэн арчилж, хэвийн байлгах талаар ярилцлаа. 

-Та эхлээд цөс ямар үүрэгтэй эрхтэн болох талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр мэт хэлбэртэй, хоол боловсруулах эрхтэн юм. Элэгний чанх дор байрлаж, цөсний цорго болох олон тооны гуурсаар элэгтэй холбогддог. Хүн хоол идэх үед цөсний хүүдий сунаж, агших хөдөлгөөн хийж, өөх тосыг шимэгдүүлж холестериныг уусгах үүрэгтэй байдаг.

-Цөсний хүүдий үрэвсэхэд нөлөөлөх хүчин зүйлийг хэлж өгөөч?

 

-Нян халдвар ( вирус )

-Цөсний зогсонгшил

-Цөсний хүүдийн төрөлхийн гажиг

-Цөсний замын агших хөдөлгөөн алдагдах

-Цөсний хүүдийн гэмтэл, цөсний хүүдий ба цоргоны анатомийн онцлог

-Хэвлийн хөндийн хавдар

-Бодисын солилцооны алдагдал

-/чихрийн шижин, судасны хатуурал/

-Хоолны дэглэм алдагдах /хол зайтай хооллох, хэт өөх тостой зүйл идэх/

-Таргалалт

-Холестерин судсанд ихсэх зэрэг шалтгаанаас цөс үрэвсдэг.

 

Эрэгтэйчүүдийн хувьд холестерин судсанд царцаж, цусны урсгалыг сааруулдаг бол эмэгтэйчүүдэд холестрин нь цөсний хүүдийд бөөгнөрдөг. Иймд холестрин судсанд ихэссэн эрчүүд зүрхний шигдээс, цус харвах аюулд өртөж болзошгүй байдаг. Хүүхнүүдийн хувьд цөс өвдөж эхэлдэг. Цөсний хүүдийн үрэвслээр эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин илүү өвчилдөг.

-Цөс өвдсөнийг яаж мэдэх вэ. Ямар шинж тэмдэг зонхилж илэрдэг вэ?

-Цөс өвдөх шинж тэмдэг нь өөх тос ихтэй, шарсан хуурсан хоол идсэний дараа, даарч хөрөх үед баруун хавирга доогуур хөндүүрлэх, өвдөлт гол төлөв баруун дал, хүзүү, мөр лүү дамждаг. Өглөө ам гашуун оргих, хоолонд дургүй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болдог. Мөн уур уцаартай, цухалдуу болох, өвдөлт даамжирвал огиулж бөөлжих, гэдэс дүүрч өтгөн хатаж, хэл хуурайшиж өнгөртдөг.

-Цөсний архаг үрэвсэлтэй хүн ямар тохиолдолд өвчин нь сэдэрдэг вэ?

-Архаг үрэвслийг хамгийн их сэдрээдэг зүйл бол архи, пиво, айраг. Мөн хурц хоол, сэтгэл санааны хямралаас болж үрэвсэл сэдэрдэг.

-Цөсний хүүдийг хэрхэн эрүүл байлгах вэ?

-Хамгийн гол арга бол цөсний хүүдийг суллаж цөсөө угаах нь чухал. Цөс угааснаар цөсний өтгөрөл, цөс зогсонгишил, цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж чадна. Сүүлийн үед хүмүүс ургамлын гаралтай цөс угаах бэлдмэл хэрэглэх нь үр дүн сайтай байна.  Мөн гүүний саам уух, цагаан идээ, ээдэм, ээзгий хэрэглээрэй. Мөн тогтсон цагт зөв хооллох, жингээ тогтмол хянах,  биеийн тамирын хөдөлгөөн, дасгал, тогтмол хийх нь эрүүл мэндэд тустай.

-Ургамлын гаралтай цөс угаах бэлдмэлийг хаанаас авч хэрэглэж болох вэ?

-Энэ бэлдмэлийг Монгол Солонгосын Дорнын анагаах ухааны төвөөс авч болно. Цөс угаах бэлдмэлийг улиралд нэг удаа хэрэглэж болно.

-Хүмүүс ахуйн нөхцөлд цөсөө угаадаг. Цөс угааж болохгүй тохиолдол байдаг уу?

-Ер нь цөсөө эмчийн заавраар угаах хэрэгтэй. Цөс чулуутай тохиолдолд угааж болохгүй. Тиймээс цөсөө угаахын өмнө заавал эход харуулсан байна. Зургийг харж байж эмч цөс угаах эсэхийг шийддэг юм. Цөс угаах хүн тухайн өдрөө хөнгөн, өөх, тос багатай хоол идэх ёстой. Мөн гэртээ суурин байж тухтай угаавал илүү зохимжтой байдаг.

-Цөс  угаасны  дараа барих дэглэм гэж бий юу? 

-Цөс угаасны дараа та аль болох хурц, тостой хоол идэхгүйг хичээж, хөнгөн хооллоорой. Цэвэрлэсэн цөсөө нэг хэсэг амраах хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргээс татгалзаж, аль болох хориглох нь чухал.

/Зууны мэдээ/аквалоо отдыхindependent japanese escorts in dubaiденьги в долг срочно в костромеперелет килиманджаро ценакредитная карта банк михайловскийкредитование малого бизнеса актуальностьтанзани¤ какие прививкипродвижение имиджа фирмыанализ юзабилити сайта цена


С.Зина: Цөсний хүүдийн үрэвслээр эмэгтэйчүүд илүү өвчилдөг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.