Хүлгийн тоос хүүхдийн гийнгоо хүчтэний дэвээтэй Монгол наадам хаяанд ирлээ. Төрт ёсны Их баяр наадам Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай.
Gogo мэдээ наадамчин олондоо зориулан энэ жилийн наадмын өнгийг тодорхойлох жинхэнэ Монгол гоёлыг онцлон танилцуулж байна.
Эдгээр цулгуй болон принт хээтэй Монгол дээл, цамц, хүннү захтай цамц, европ эсгүүр, үндэсний хэв шинжтэй цамц, дан дээл, жилет, юбка, бүс зэргийг Монгол ямааны 100% ноолуур болон 20% ноолуур, 80% ноосны холиотой нэхмэл нарийн даавуу, драпаар урласан учраас хамгийн нимгэн хөнгөн, агаарын солилцоо сайтай.
Эрхэм хэрэглэгч та баярын өдрүүдээр хүнд дээлэнд түүртэж халууцалгүй, хүссэнээрээ өмсөж хамгийн дэгжин нь байя гэвэл наадмын гоёлоо “Говь”-иос сонгоорой.
Хаяг: Gobi Mongolian Cashmere дэлгүүр – Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө (Хуучнаар Бамбарууш кафе) Утас: 329202
Үйлдвэрийн дэргэдэх төв дэлгүүр – Хан-Уул дүүрэг, 3-р хороо Утас: 343677
Мөн “Говь” салоны чадварлаг дизайнерууд дахин давтагдашгүй загвар хийцтэй дээлийг захиалгаар урлаж байна. Цаг алдалгүй, яг одоо шинэхэн дээлээ 99012809 утсаар захиалаарай.
www.facebook.com/GobiCashmere
Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээлтэй дэлгэр Монгол наадамдаа дэнж
хотойтол сайхан наадаарай.