Зүй ёсоор бол хүний амьдралд ганц тохиох өдрүүдийн нэг нь хурим. Тэгвэл тэр өдрийг үүрд дурсан санахаар тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх хүн хүснэ. Харин бүгд байдаг ёсоор дүрэм журмын дагуу өнгөрүүлэх үү, эсвэл хэзээ ч мартагдахгүйгээр адал явдал, инээд хөөр, хөгжил дунд тэмдэглэх үү гэдэг нь тухай хосууд болоод зочдын мэдэх хэрэг биз.