Бразилын загвар өмсөгч, оюутан бүсгүй Катарина Мильорини онгон биеэ 780 мянган ам.доллараар зарлаа. Катарина интернэт дуудлага худалдаагаар онгон биеийг нь хамгийн өндөр үнээр авах хүнийг хайсан юм. Японы иргэн Нацу дуудлага худалдаанд 780 мянган ам.доллар амласнаас Катаринагийн анхны эр болох эрхийг авчээ.
Катарина Аргентины нэгэн их сургуульд анагаах ухааны чиглэлээр суралцах төлбөрөө олохын тулд ийнхүү дуудлага худалдаанд онгон биеэ тавьсан байна. Хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс үзвэл Катарина япон эр Нацутай онгоцны буудал дээр уулзаж, хамтдаа үл мэдэгдэх чиглэл рүү оджээ.