Нэрт загвар өмсөгч Миранда Керри нөхөр, хүүхэдтэй болж, Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэр байхаас татгалзаж, сүүлийн хэдэн жилд амьдралаа багагүй өөрчлөөд буй нэгэн. Тэрээр The Edit сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өмнө нь эрчүүдийг огт ойшоодоггүй байснаа дурьдсан байна.
“Эрчүүдтэй харилцахдаа гаргадаг байсан алдаа маань тэдэнгүйгээр өөрөө бүхнийг хийчихэж чадна гэж боддогоос үүдэлтэй байлаа. Гэтэл тийм биш юм аа. Бусад эмэгтэйчүүдийн адил надад ч гэсэн эрчүүдийн халамж, хайр их хэрэгтэйг би ойлгож мэдэрсэн. Тиймээс би одоо өөрийнхөө энэ бодлыг засч чадсан” гэж Миранда Керр өгүүлжээ.
Керр нэрт жүжигчин Орландо Блумтай ханилж, бяцхан хүү Флиннээ өлгийдэн авсан билээ.