Загвар өмсөгч Синди Кроуфорд эрчүүдийн зүрхийг зүсч, шархлуулж, түлж явсан цаг ард хоцорчээ.
Гэсэн ч үзэсгэлэнт охиныхоо “буянаар“ папарацци нарын дуранд өртсөн хэвээрээ байна. Түүний охин 11 настай Кайя нь ээжээсээ ч үзэсгэлэнтэй бүсгүй болох шинж харагдаж эхэлсэн тул хойд Америкийн хэвлэл мэдээллийнхэн ийнхүү араас нь хөөцөлдөх болжээ.
“Кайя-ээжийнхээ хуулбар л гэсэн үг. Загварын ертөнцийн томчууд түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэдгийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрч эхэлсэн. Жилээс жилд үзэсгэлэнтэй болж байгааг нь бодолцвол ээжээсээ илүү гарч ч магадгүй” гэж Их Британийн MailOnline цахим сонинд бичсэн байна.
Кайя загварын карьераа 2011 онд Versace-гийн хүүхдийн хувцас өмсч эхлүүлсэн юм байна. Ээж нь энэ талаар “Кайя энэ шоунд нүүрээ будалгүй оролцсон. Хамгийн сайн нь тэр загвар үзүүлэхийг ажил юм байна гэдгийг мэдэж авсан. Өмнө нь “зүгээр л зугаа, загвар үзүүлэх амархан” гэдэг байсан юм” гэжээ.
Х.Сайхан