Гадилаар амин дэмээр баялаг үсний маскыг маш хялбар аргаар хийж болно. Ингэхдээ бидэнд нэг ширхэг гадил, 1-2 цайны халбага зөгийн бал, таван дусал оливын тос байхад л хангалттай. (хуурай үстэй бол нэг ширхэг өндөгинй шар нэмж болно.)
Хийх дараалал:
1. Гадил, зөгийн бал, өндөгний шар, оливын тосоо холигчинд хийж хутгаад зөөлөн зуурмаг болгоно.
2. Үсээ халуун бүлээн усаар чийглээд бэлэн болсон
зуурмагаа түрхэж өгнө.
3. Үсэндээ малгай өмсөөд гадуур нь алчуураар ороо. Энэ нь маск үсэнд болон хуйханд тэжээлийг илүү шингээх тустай.
4. Маскаа 25-30 минут байлгасны дараа өөрт тохирсон шампуниар үсээ угааж зайлаарай.
Гадил нь витамин В ба С баялаг тул гэмтэж хугарамтгай болсон үсэнд сайн тэжээл болохоос гадна гадилд агуулагдаж буй витамин В нь салаалсан үсийг эмчлэх тустай. Энэхүү энгийн гэрийн нөхцөлд хийж болох маск нь бас хаг арилгах, хуйх чийгшүүлэх сайн талтай.