Монголын баячуудтай хааяа дэрлэж Зайсангийн аманд байр авч, хүүхдүүдийнхээ хамт төвхнөжээ. Ээж аавтайгаа хамт удаан амьдарсан Буянбилэг нөхрийнхээ талаар ганц ч муу үг унагах дургүй бөгөөд бидний амьдрал салахад хадмууд их нөлөөлсөн гэж ойр дотныхондоо ам алдсан удаатай.
Д.Батбаяр Япон, Монголыг дамнасан сүр дуулиантай хурим хийж хүү, охин хоёртой болсныхоо дараа салаа замын эрхээр хоёр тийшээ болоход Монголчууд төдийгүй Япончууд сайхан үр хүүхэд, эхнэрээсээ саллаа гэж түүнийг буруутгаж байсан. Гэвч Кекүшюзан маань зодог тайлчихаад эх орондоо эргэн ирж улс төрд хөл тавьж УИХ-ын гишүүний суудалд заларч үзсэн. 2008 оны УИХ-ын сонгуулиар хуучин эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа гэж ярьж, зураг хөргийг нь гаргаж шоудаж гарч ирсэн. УИХ-ын гишүүн болонгуутаа гэнэт л дуучин Т.Баясгаланг гэртээ аваачиж авааль эхнэрээ сольсон нь нэгэнт ил болсон билээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9561