Дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч Жессика Симпсон өчигдөр амаржиж хүүтэй болжээ. Түүний нөхөр Эрик Жонсон энэ талаар өөрийн твиттер хуудаснаа “Бяцхан Жонсон минь тавтай морил. Эцэг, эх хоёр нь хэмжээлшгүй жаргалтай байна. Бид хүүдээ Ace Knute Johnson гэж нэр өгсөн” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.
Сонирхуулахад, Жессика Симпсоны хувьд өдгөө 32 настай бол түүний нөхөр Жонсон 33 настай бөгөөд тэд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч буй юм.