Умдагны үсийг хусахгүй байхыг зөвлөж байна

Бүсгүйчүүд сүүлийн үед гайхалтай загвартай дотуур хувцас, усны хувцас өмсөх болсноор умдагныхаа үсийг хусах нь нэмэгдсэн билээ. Тэгвэл барууны эмч мэргэжилтнүүд үүний сөрөг талыг анхааруулсан байна.

Их Британийн Беллингхэмийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал, гэр бүлийн эрүүл мэнд судлаач Эмили Гибсон “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Охид, бүсгүйчүүд умдагныхаа үсийг өсвөр наснаасаа, ургаж эхэлмэгц хусаж байна. Гэвч тэдний биед  усны болон дотуур хувцасны материал харшил өгөх болсон. Бидний эрүүл мэндэд халгүй гэж үздэг даавуун дотуур хувцас хүртэл энд яригдах болно” гэжээ.

Түүний ярьснаар бүсгүйчүүд умдагныхаа үсийг бага зэрэг хусахад хангалттай. Мэдээж гайхалтай дотуур хувцасны чинь захнаас үс цухуйхгүй байх хэрэгтэй. Ингэснээр дотуур хувцасны материалд үлдсэн байдаг элдэв төрлийн бодис, явцын дунд үүсэх нян таны арьсанд наалдаж чадахгүй аж.

Эмили Гибсон “Бүсгүйчүүд умдагныхаа үснээс салахдаа үс гуужуулагч, сахлын хутга, электролиз, хямсаа, чимхүүр ашиглахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний угийг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний хэсэг эмзэг арьстай байдаг. Тиймээс умдагныхаа үсийг хайчаар багасгахыг чухалчлах хэрэгтэй” гэжээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Америкийн бүсгүйчүүд умдагныхаа үсийг хусахад 2.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүнд үс гуужуулагч гэх мэт холбогдох бүтээгдэхүүнүүд багтжээ.

аквалоо ценаmost expensive hookerзайм по смс на киви кошелеквзять денег в долг под распискубизнес план кредитного кооперативаобразец заявки на получение займаинструменты продвижения в социальных сетяхseo оптимизация, продвижение


Умдагны үсийг хусахгүй байхыг зөвлөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.