Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдөр Улаанбаатар хотын долоон музей үнэ төлбөргүй үйлчилнэ.
Уг үйл ажиллагаа нь “Түүхээр аялахуй” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Уран зургийн галерейг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй музейн аялалд энэ жилээс Өмнөговийн Төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей багтаж байгаагаараа онцлогтой. Эх орныхоо түүх, ёс заншил, уламжлалаа танин мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй монгол хүн бүрт уг музейнүүдийн үүд хаалга долдугаар сарын 11-13-ны өдөр нээлттэй байх юм.
Ж.Болор
МОНЦАМЭ