Төрөх тасгийнхан хариуцлага алдаж, ахиад нэг хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
2013 оны 03-р сарын 14-ний өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч нарын буруугаас нэгэн шинэ гэр бүлд заяасан нялх охин насан туршийн өвчин эмгэгтэй болж зовлон шаналалд нирвэгдсэн байна. Тухайн ээж төрөх гээд дөрвөн өдрийн өмнө өвдөлт өгч, ус нь гарсан боловч эмч нар хойрго хандаж төрүүлэхгүй байсаар байгаад хүүхэд төрх үедээ усгүй удаан байснаас хуурайшиж, бүтэлттэй төрсөн байна. Түүгээр ч барахгүй хүйгээ ороосноос болж маш их хүчил төрөгчийн дутагдалд орж, тархинд нь цус харвалт өгсөн байна.
Одоогоор харвалтын үлдэц ихтэй, зөөлөн эд нь гэмтсэн, шохойжилт өгсөн, гавлын яс зөрсөн, тархины ховдол хоорондоо мэдэгдэхгүй ерөнхийдөө сааралтсан, цаашид ямарч хөгжил байхгүй, мэдрэлийн эмчийн хяналтад байнга байлгах шаардлагатай гэж онош тодроод байгаа аж.
Иймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших зэрэг улстөрийн карьер хөөж явахын оронд салбарынхаа ажлын хариуцлага, эрдэнэт хүний эрүүл мэндэд анхаарлаа хандуулсан бол дээр байж дээ.
21 дүгээр зуун болчихоод байхад эх, хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа нь манай эрүүл мэндийн салбар бүрэн дампуурсныг илтгэж байна.
Н.Удвал сайд аа, сонгуульдаж дууссан бол ажлаа хийгээч ээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9664