Катя Зол Арабын Эмиратад ноолууран загваруудаараа цахиур хагалав

Хэдхэн хоногийн өмнө Арабын нэгдсэн Емиратын Дубайд болсон олон улсын хэмжээний 20 гаруй загвар зохион бүтээгчид 5000 гаруй үзэсгэлэн сонирхогчид, дэлхийн 30 гаруй хэвлэл мэдээллийг хамруулсан “Fashion me” үзэсгэлэн худалдаанд загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан Г.Золцэцэг эх орноо төлөөлөн анх удаагаа амжилттай оролцоод иржээ. Өвөрмөц дүр төрх биеэ авч яваа байдлаараа эрхгүй ялгардаг залуу загвар зохион бүтээгч бүсгүй “Katya zol” брендийг хүртэл бий болгож дэлхий дахинд өөрийгөө болоод эх орныхоо нэрийг тунхаглаж чадсан нэгэн.
Тэрбээр энэ удаад Монгол брэнд болсон ноолууран бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж Арабын том зах зээлд багахан тэсрэлт хийж чадсан бөгөөд Араб үндэстэнд зориулж орчин үеийн загварын нэг коллекц гаргаж, бусад материалуудыг ноолууртай хослуулан үнэтэй гоёмсог зүйлсээр чимэглэсэн нь олны анхаарлыг ихэд татсан гэнэ. Монголын цагаан алт гэгддэг ноолуураа сурталчилсан тус шоунд манай “Киви” хамтлаг ая дуугаа өргөж Монголын урлагийг гадаадад таниулахаас гадна тус хоёр өдрийн шоунд дэлхийн олон орны шилдэг загвар өмсөгчдөөс дутахааргүй загвар өмсөгчид болж тайзнаа загваруудаа амилуулж эх орныхоо нүүр царай болсон байна. Тэрбээр өнгөрсөн өвөл АНУ-ын Нью-Иорк хотноо болсон загварын долоо хоногт анх удаа улсаа төлөөлөн оролцсон бөгөөд Малайзад загварын амжилтынхаа суурийг тавьсан юм. Орос аавтай тэрбээр гарал үүслээ хаа очиж нууж хаагаад байдаггүй нээлттэй нэгэн.Малайз анхны нөхрөөсөө хөөрхөн хүүтэй энэ бүсгүй хүний нутагт өсч байгаа хүүгээ санаж бэтгэрдэг ч хэзээ нэгэн цагт хүүгээ өөрийнх нь төлөө ээж нь яаж зүтгэж байсныг ойлгоно хэмээн сэтгэлээ тайтгаруулдаг гэсэн. Өрх толгойлсон олон Монгол бүсгүйчүүдийн төлөөлөл болсон дайчин Г.Золзаяа гадаад ертөнцөд ийнхүү өөрийн орон зайг бататган яваа нь түүний бизнесийн мэдрэмжтэй бас холбоотой.

/Монголын нэг өдөр сонин/купить iphone 4high end escorts nycбыстрый займ на карту сбербанка онлайнкредитка дельта банк заказатьвз¤ть на килиманджароиспани¤ туры май 2015повышение продаж в интернетелечение хронического коньюктивита


Катя Зол Арабын Эмиратад ноолууран загваруудаараа цахиур хагалав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.