Нандин эрхтний “гоо засал”

Умдагны арьс нь маш эмзэг учраас тэвчээр, болгоомжтой байдал шаардагддаг. Хөл гарынхаа үсийг 2 минутын дотор хальт авчихаад гарч болдог ч, энэ хэсэгт тэгж болохгүй. Аюулгүй, зөөлөн аргаар эмзэг хэсгээ хэрхэн гоёхыг зааж өгье.

Шаардагдах цаг: Ойролцоогоор 30 минут

1. Татуургандаа “таталдах” хэрэггүй. Эмзэг хэсэгт онцгой арчилгаа шаардагддаг тул нэг удаагийн, ир муутай, хямд, эсвэл хуучирсан татуурга хэрэглэж болохгүй. Энэ нь доод хэсгийн арьсыг шархтуулахаас гадна, үсийг дотогшоогоо ургахад нөлөөлдөг. Тиймээс ирийг нь солидог, мэргэжлийн татуурга хэрэглээрэй. Эмэгтэй хүнд зориулсан тусгай татуурганууд худалдаалагддаг.

2. Эхлээд үсээ зас. Урт үсийг хусахад хэцүү байдаг учраас эхлээд хайчилж засах хэрэгтэй. Эмзэг хэсгийнхээ үсний уганд сам шигтгэж байгаад, самны дээгүүр ил гарсан үсийг хайчлаарай. Эсвэл жижиг хайч ашигласан ч болно. Хэдий чинээ бага үс үлдээнэ, төдий чинээ татуурга бага ашиглана гэсэн үг.

3. Халуун шүршүүрт ор. Наад зах нь 5-10 минут халуун ванн юм уу, шүршүүрт орж, тэр хэсгийнхээ арьсыг зөөлрүүлж, нүхийг нь нээж, тайвшруулаарай.

4. Ангижруулагч түрхэж болно. Эмзэг хэсгийн үсийг зөөлрүүлэхийн тулд бага зэрэг ангижруулагч түрхээд зайлж болох юм. Мөн үс авахад тусгайлан зориулсан тос (shaving oil) түрхвэл татуургаар авахад өвдөхгүй ба үсийг дотогшоогоо ургахаас сэргийлнэ.

5. Үс авахад зориулсан хөөс түрх. Аль болох зөөлөн бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Хөөсөө өтгөн түрхэж байж, арьсыг чинь сайн хамгаалж чадна.

6. Шийдвэрлэх мөч. Иртэй татуургаар эхлээд үсний ургасан зүгийн дагуу хусна. Дараа нь эсрэг тал руу нь хус. Нэг газраа олон дахин хусах хэрэггүй.

7. Усаар зайл. Үсийг хусах явцдаа татуургаа байн байн усаар зайлж байх хэрэгтэй. Хөөстэй татуурга үсийг хий дэмий, дутуу авахаас цаашгүй.

8. Цэвэрлэ. Үсээ хусч дуусаад, эмзэг хэсгээ усаар зайлж, алчуураар дару арчина.

9. Чийгшүүл. Зөөлөн, үнэргүй лосьон түрх.

Гоолингоогийн тип:
1. Сарын тэмдгийнхээ үед, мөн өглөө босонгуутаа шууд хусч болохгүй. Энэ үед арьс илүү эмзэ байдаг.
2. Болгоомжтой байж, дотор бэлэг эрхтнээ хөндөхгүй байх нь чухал. Доороо жижиг толь тавьбал сайн харагдах болно.
3. Хүсвэл эмзэг хэсгийнхээ үсийг янз бүрийн хэлбэр гарган өөрөө засч болох юм. Зөвхөн бикинигийн дээд болон хоёр хажуу талын шугамын үсийг хусаад, доошоо харсан гурвалжин хэлбэрийг үүсгээрэй. Мөн тэг голоор нь нарийхан зурвас үлдээн хусч ч болох юм.

Эмзэг хэсгээ өөр ямар аргаар “чимж” болох вэ?
• Цайруулах – Хоёроос гурван долоо хоног үйлчилгээгээ барьдаг. Эмзэг хэсгийн үсийг цайруулж, арьсны өнгөтэй адилхан болгосноор нүдэнд бараг өртөхөө больдог. Гэхдээ биеийн үсэнд зориулсан тусгай цайруулагч ашиглах ёстой.
• Вакс – Бусад аргаа бодвол бага зэрэг өвддөг боловч үйлчилгээгээ 1-6 долоо хоног барьдаг ба эмзэг хэсгийн арьсыг зөөлөн, цэвэрхэн харагдуулдаг. Бикини вакс, бразил вакс зэрэг олон төрөл бий. Халуун вакс, эсвэл зориулалтын вакс хэрэглэх ёстой. Урьд нь хөл гарынхаа үсийг ваксдаж байсан туршлагатай эмэгтэйчүүд турших нь зөв. Үгүй бол бүтэн биеийн ваксны салонуудыг зорьж болно.
• Лазер – Маш хурдан бөгөөд, өвдөлтгүй арга. Үр дүн нь ч удаан нөлөөтэй бөгөөд, хэд хэдэн удаагийн гуужуулалтаар ургалт бүрмөсөн зогсох нь ч бий. Гэхдээ эмзэг хэсгийн үсийг авдаг тусгай салоноор л үйлчлүүлээрэй.

Одоо араас хийх, уламжлалт байрлалуудыг март. Эмэгтэй нь дээрээ гарах мэтийн эмзэг хэсгийнхээ гоо сайхныг гайхуулсан сексийн туршилтуудыг хийгээрэй.

Эх сурвалж:  Гоолингоо.мн

продвижениераскрутка сайтаинтернет реклама продвижениекак взломать vkontakteiphone бампервсе микрозаймы на карту или счетonline casino bonus ohne einzahlung 2012female escort websiteonline casinolarFiat 500 blackjackооо altezza climbing ltdалекс фитнес марьино ценыальфа банк кредитная карта ивановопутевки на кипр май 2015давать деньги в долг бизнеслучший маршрут на килиманджарокак получить кредитку в дельта банкеотдых с ребенком в маеparty caricaturist in new yorkпутевка шри ланка мальдивытурция кемер туры отелиturkish translatorstranslator english to danishкупить водяной полотенцесушитель в ваннуювсе для дома воронежмедийно контекстная рекламаLelo


Нандин эрхтний “гоо засал”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.