Том размер өмсдөг бүсгүйчүүдийн энэ зуны хувцаслалт

Том размерын өмсгөл чинь чиний загварлаг харагдах боломжийг хязгаарлахгүй. Босоо хөндлөн шугам, модерн өнгө аяс, ретро хэв маяг, геометрийн дүрст хээнүүдээр хувцасныхаа шүүгээг бүрдүүл.

 

 
1. Хөлийг урт тэгшхэн харагдуулдаг шулуухан загвартай юбка болон ташаа хөхний тэнцвэрт байдлыг гаргадаг цэцгийн дэлбээ мэт хормой энэ зуны “XXL” тренд байж чадна. Дизайнерууд өвөрмөц хормойн шийдлүүдийг өөрсдийн цуглуулгадаа тусгаж байгаа бөгөөд содон тайралт голлож байна.
2. Бошинзонд дургүй бол нимгэн, хөлний уртыг дагаж унасан материалтай, сулдуу шулуун өмднүүдийг санал болгож байна. Бариу ретузнээс илүү, өргөн, даавуун, сэрүү татуулсан өмднүүд энэ зуны чиг хандлагад давамгайлж байгаа. Ийм төрлийн өмд урт, богино ямар ч байсан болох аж. Халуун оронд аялалаар явахдаа өмсдөг шиг (сафари), агаар чөлөөтэй нэвтэрдэг материалтай байх хэрэгтэй. Загварын тренд тав тух руу улам л ойртоод байна даа.
3. Махлаг бүсгүйчүүдийн хувьд хувцасны хамгийн чухал төрөл болох даашинзны чиг хандлага харин ийм байна. Гэрэлтсэн хурц, завсрын гээд аль ч өнгийн даашинз загварлаг харагдаж чадна. V энгэр, нимгэн шиффон юм уу силкэн материал, нарийхан бүс, бэлхүүсний хоёр талаарх өнгөний өрөлт зэрэг галбир тэгшилдэг загварын элементүүдийг ашиглахад л болно.
4. Өнгөний хувьд чи тод улаан, ягаан, улбар шар, маргад адил ногоон, гүн хөх өнгийг онцолж хайгаарай. Хувцаслалтандаа хоёр өөр өнгөний хоршилыг аятайхан зохицуулах хэрэгтэй. Хар цагааныг ямар нэг тод өнгөтэй, эсвэл хооронд нь зөв хослуулвал махлаг эмэгтэйчүүдийг гэрэлтүүлэх болно. Мөн цэцгэн хээ, амьтны дүрс, график эффектүүд ч цаг үеэсээ хоцроогүй байна.
5. Үдшийн загварын хувьд даашинзны энгэрт онцгой ач холбогдол өгөхийг зөвлөж байна. Учир нь махлаг эмэгтэйчүүдийн хувьд цээж хэсэгтээ хүмүүсийн анхаарлыг татсанаар, бусад өө сэвээ бүдэгрүүлж чадна. Гүн, бараандуу өнгө, сонгодог хээ үдшийн даашинзны тренд болж байна.
6. Хуримын даашинзны хувьд гүн ухлаадас бүхий зах тренд болж байна. Үдшийн даашинзны нэгэн адил хүзүү болон цээжний хэсэг дээр илүүтэй анхаарах хэрэгтэй. Бошинзны хормойных шиг өвөрмөц тайралт, тэгш бус хэрчилтийг ч хуримын даашинзандаа шингээж болно. Энгэр, хөл хоёр ил гарсан хирнээ сул загвар нь чиний гоо сайханлаг хэсгүүдийг тодруулангаа, сул талыг чинь хаана гэдэгт итгээрэй.
7. Дотуур хувцасны хувьд ретро хэв маягтай, цэцэг, геометрийн дүрс бүхий чимэглэлүүд голлож байна. Улаан, хар зэрэг цулгай өнгөнүүдээс татгалзаж амттан мэт тод өнгө, гоёмсог хээ, нарийн эмжээртэйг сонгоорой. Цээж, ташаа хэсгийн илүүдэл махнуудыг дарж, ихэнх хэсгийг бүрхсэн дотуур хувцас чиний зөвхөн сайхан хөх, элсэн цаг шиг галбирыг л харуулна,
miss.mn

чехол на айфон 4 sescorts in dubai ukмикрозаймы круглосуточнопл¤жный отдых в мае 2015кредит на бизнес с нуля альфа банквзять денег в долг в калугеванная комната с душевой кабинойpodagra terapia


Том размер өмсдөг бүсгүйчүүдийн энэ зуны хувцаслалт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.