Сонсголын бэрхшээлтэй мисс Н.Тунгалаг: Би ардын бүжгээр таван жил бүжиглэсэн

Хорвоогийн чимээ анирыг сонсож, дуулах чадваргүй ч гэлээ үзэсгэлэнт охидын дундаас миссийг тодруулж, өргөмжлөх нэгэн тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд сонсголын бэрхшээлтэй, сонсголын хүндрэлтэй залуу охид оролцжээ. Тэд сонсож чадахгүй ч бүжиглэж чаддаг, тэр тусмаа монгол ардын бүжгээр уран гоё бүжиглэдэг. Ийнхүү бүжсэнээрээ “Miss Deaf Mongolia 2012” тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн Н.Тунгалагтай уулзаж ярилцлаа.

-Тэргүүн байр эзэлж, түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Тэмцээнд түрүүлсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?

-Би маш их баяртай байна. Ямар ч байсан түрүүлье гэж бодож оролцсон. Одоо бол энэ амжилтандаа баярлаж байгаа.

-Өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцож байсан гэсэн. Хэр удаан бэлтгэл хийсэн бэ?

-Тийм ээ, өнгөрсөн жил оролцож есөн эрдэнийн нэгээр шалгарч байсан. Энэ жилийн тэмцээнд удаан бэлтгэсэн. Бид нэг сарын турш хамтдаа бэлтгэл хийсэн байгаа.

-Та тэмцээний үеэр ямар авьяас үзүүлсэн бэ?

-Би монгол ардын бүжиг бүжиглэсэн. Өөрийгөө чаддаг гэдгээ харуулсан.

-Ер нь бүжиглэх дуртай юу?

-Дуртай. Миний сонирхдог зүйлсийн нэг байгаа юм.

-Хэр удаан бүжиглэж байгаа вэ, ялангуяа монгол ардын бүжгээр?

-Таван жил болж байгаа. Бүжиглэж чадахгүй гэж боддог байсан ч одоо сонирхлоороо өөрийгөө чаддаг юм байна гэдгээ мэдсэн.

-Тэмцээнд оролцогчдоос дотоод сэтгэлийг нь нээсэн асуулт асуусан гэсэн. Өөрөс тань юу гэж асуув?

-Миний мөрөөдлийг асуусан, юу мөрөөддөг вэ гэсэн. Миний мөрөөдөл бол сайн загвар өмсөгч болох.

-Чех улсад очиж, олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр болсон. Тэмцээндээ яаж бэлтгэе гэж бодож байна вэ?

-Бүжиг, жүжиг тоглохоо бэлдэнэ бас алхаагаа сайжруулна. Ер нь бэлдэх зүйл маш их байна. Цаанаасаа юу шаардана тэр бүгдийг сурна гэж бодож байгаа.

-Тэмцээнд оролцоход өөрт чинь хамгийн тусалсан хүмүүс хэн байсан бэ?

-Бүгдээрээ л надад тусалж, дэмжиж байсан. Аав ээж хоёртоо эхлээд баярлалаа гэж хэлмээр байна. Бас найзууддаа баярлаж байна.

-Дахин баяр хүргэе, олон улсын миссүүдтэй өрсөлдөх тэмцээнд тань амжилт хүсье.
-Баярлалаа.

Б.Зоригтбаатар: Энэ хүмүүсийн хэл нь болъё, чих нь болъё гэж бодоод тусалсан
   25 дугаар суваг телевизийн редактороор ажилладаг тэрбээр “Miss deaf Mongolia” тэмцээнийг хоёр дахь жилдээ хөтлөн, зохион байгуулж яваа. Гунгаамаа хэмээх бүсгүйд туслахаас эхлээд энэ тэмцээнтэй хувь заяагаа холбосон Б.Зоригтбаатартай уулзаж ярилцлаа.

-Өнөөдөр болсон миссүүдийн тэмцээний талаар яриага эхэлье?
Сонсголын бэрхшээлтэй мисс шалгаруулах тэмцээнийг санаачлагч “Сэтгэлийн дэм сан” гэж бий. Түүнийг удирдан ажилладаг, үүсгэн байгуулагч нь Гунгаамаа гэж бүсгүй бий. Энэ ТББ энэ онд 10 дахь жилтэйгээ золгож байна. “Miss Deaf Mongolia” хэмээх наадам энэ жил гуравдахь удаагаа зохион байгуулагдлаа.

-Гурав дахь удаа болж байгаа юм байна, өмнөх тэмцээнүүдтэй энэ удаагийнхыг харьцуулвал?

-2010 оны хувьд уг тэмцээн 10 охины хүрээнд явагдсан. Тэд өрсөлдөөд, тэргүүн байранд шалгарсан нэг нь дэлхийн тэмцээнд очиж өрсөлдөх болзлыг хангасан, тэгээд АНУ-д очиж байсан юм. Тэр үед тэргүүн байрыг эзэлсэн Алтансоёмбо гэж бүсгүй одоо болтол оролцоод явж байгаа.

Түрүү жилийн тухайд Батчимэг гээд гоо бүсгүй бий. Тэргүүн миссээр шалгараад Чех улсад олон улсын тэмцээнд ороод ирсэн. Дэд байрыг эзэлсэн мисс маань бас АНУ-ын тэмцээнд  орчихоод ирсэн байгаа. Энэ оны хувьд оролцогчдын тоог сайжруулах, тэмцээнийг өргөжүүлэх, олон нийтэд таниулах зорилготой байлаа. Монголчуудын маань нэгээхэн хэсэг нь  хөгжлийн бэрхшээлтэй ч гэлээ ирээдүйн хөгжлийн төлөө өрсөлдөөд явж байгаа нь сайхан. Авто ойл, ЭСО, Crazy Point, Банжиг.нэт гэх мэт байгууллагууд 2-3 жил хамтран ажиллаж байна, тэдэнд баярлалаа гэж хэлье. Эдгээр байгууллага бидэнтэй хамтарч ажилласнаар тэмцээнд оролцогчдод маань илүү таатай, гэгээлэг ирээдүйг бий болгож байгаа.

-Дараа жил ч гэсэн сонсголын бэрхшээлтэй миссийг шалгаруулах байх, цаашдаа төлөвлөсөн зүйлээсээ яриач?

-Ирэх онд ч гэсэн бид бүхний ажил үүнээс илүү өргөн дэлгэр болж, төр засгийн удирдлагууд эдгээр миссийг тодорхой хэмжээгэээр дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Тэр цаг мөч хүртэл бид энэ охидоо өрсөлдүүлж, дэлхийн “Miss deaf International” тэмцээнд явуулсаар байх болно. 50-60 улсаас мисс оролцдог тэмцээнд манай монгол охид харьцангуй өндөр амжилттай ирдэг шүү. Үүнийгээ л бид илүү ахиулах чиглэлтэйгээр ажиллаж байгаа.

Тэгээд энэ тэмцээнийг зохион байгуулж, санаачилсан Гунгаамаа гэдэг бүсгүйг энд мартаж болохгүй юм. Энэ хүний сайхан санаачилга үргэлжлүүлж яваа энэ ажлын гол хөдөлгөгч хүч нь юм. Тийм ч учраас тэр хүний ажил өнөөдөр бүтэмжтэй сайхан байдаг юм болов уу гэж боддог.

-Гунгаамаа гэдэг хүний талаар та дэлгэрэнгүй ярьж, танилцуулаач?

-Гунгаамаа өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн л дээ. Сонсголын бууралттай гэдэг юм. Муухан сонсож, муухан ярьдаг ч тодорхой хэмжээгээр сонсголгүй хүн байгаа. Энэ хүний аав нь “Сэтгэлийн дэм сан”-г 10 жилийн өмнө байгуулж өгөөд, удирдаж явсан. Тэр хооронд Гунгаамаа АНУ-д очиж суралцаад, мэдлэг чадвараа дээшлүүлсэн байгаа юм. Тэндээс сурсан зүйлээ энд ирээд хэрэгжүүлж, үйл ажиллагааг өргөжүүлж болох юм гэж үзээд 2010 онд өөрийн ээж Амаржаргалаар удирдуулаад анхлан зохион байгуулсан юм билээ. Тэгээд тодорхой хугацаа өнгөрсний дараа үйл ажиллагаагаа сайжруулаад, туслах хүмүүс ч гарч ирсэн. Бас АНУ-д сурч байхдаа танилцсан хүмүүсээс интернэтээр бүхий л зүйлд заавар, зөвлөгөө авч ажилласан. Эмэгтэй хүний хувьд, хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд яривал маш чадварлаг, үнэхээр дайчин бүсгүй шүү.

-Та түүний найз уу эсвэл хамаатан нь юм уу? Гунгаамаатай хамтран ажиллах болсон шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн 2011 онд өөрөө хүрэлцэн ирж амжаагүй, би бол сүүлийн хоёр жил энэ арга хэмжээг хөтлөөд, зохион байгуулалцаад явж байна. Гунгаамаад туслах болсон шалтгаан нь гэвэл ер нь монголчууд нэгнээ гэсэн сэтгэлийг харъя гэж бодсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэхээр нийгмээс тусгаарлагдсан бүлэг хүмүүс биш, ярьдаг сонсдог. Бид нар ч гэсэн тэдэнд чадахаараа туслая, тэдний хэл нь болъё, чих нь болъё гэж шийдсэн учраас тусалж байгаа. Ингээд тодорхой хэмжээнд бүх зүйлд туслаад, ажиллаж гүйсэн. Мөн надтай хамт менежерээр ажилласан Б.Ганцоож гэж залуу бий. “Miss Deaf Mongolia 2012”-ын арын бүхий л ажлыг тэр гүйцэтгэлээ. Хүний чих нь болж, тэдний ам нь болж ажилласан хүн бол тэр.

-Оролцсон миссүүдийн дунд ямар шалгаруулалт явуулдаг юм бол? Ямар нэг шалгуур тавьдаг л байх?

-Охидын хувьд мисс учраас биеийн харьцааг харна. Өндрийг харна. Энэ удаагийн оролцогч 12 охин гэдэг бол өнгөрсөн оныхоос цөөрөөгүй ч олон болж бас чадаагүй. Гэхдээ авьяас чадварын хувьд маш сайн байгаа нь ажиглагдлаа. Бүгд өөр өөрийн гэсэн онцгой авьяастай. Би тэднийг онцгой гэж хэлмээр байна, арьсаар ямар сайхан бүтээл урлаж, шүрээр хичнээн сайхан зүйл хийж чадаж байна вэ. Монголд хөгжиж эхэлж байгаа боди-арт гэдгийг ямар уран гоёор зурж, хүмүүст толилуулж байна гээд л өөр өөрийн авьяасыг харуулсан. Бас ардын бүжгээр ямар эвсэлтэй сайхан бүжиглэж байна, эд бол өөрсдийнх нь хийх дуртай зүйлсийнх нь л нэг. Энүүгээрээ тэд хоорондоо өрсөлдөж байгаа юм.

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүст мисс, загвар өмсөхийг заана гэдэг хэцүү байх, ямар нэг сургалтад хамруулсан уу?

-Үндсэндээ нэг сарын бэлтгэлийг тусгай байр гаргаад явууллаа. Бэлтгэлийн явцад “Монгол агентлаг”-ийн захирал, “Алтангадас” одонт загвар өмсөгч Б.Болормаа хариуцан ажилласан. Өөрийн байранд аваачиж загвар өмсөх, алхаа гишгээг зааж, зөвлөж, ерөнхий шүүгчээр ажилласан. Өнгөрсөн жилүүдэд тэргүүн байр эзэлсэн охид ч бас алхаа гишгээний хувьд зөвлөж байсан. Бүх зүйл дээр тулж ажилласнаар охидын хичээх, чармайх нь илүү болж ирсэн болов уу.

Бид бас оролцогчдын тайзан дээр үзүүлэх авьяас, чадварыг нь бас харсан. Тэмцээнд Хэнтий аймгаас, Улаанбаатар хотоос нийлсэн 12 хүн оролцлоо. Өнгөрсөн жил орсон гурван ч хүн энэ удаа дахиад орлоо.

-Тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн Тунгалаг ямар шалгуур, шаардлагыг хангаад тэргүүлэгч болсон бэ?

-Би бол энэ тэмцээнд нэгдүгээрт үзэгч, хоёрдугаарт зохион байгуулагч, гуравт хөтлөгч гэсэн гурван байр сууринаас хандаж байгаа юм. Шүүгчдийн хувьд аль шалгуурыг гол болгоод, хаана нь түлхүү оноо өгсөн бэ гэдгийг мэдэхгүй. Магадгүй тэргүүн миссийн тухайд миний бодол бол өнгөрсөн жил оролцоод есөн эрдэнийн нэг болж байсан. Тэр хоёрдахь удаа оролцож байгаа болоод ч тэр үү өмнөхөө бодвол энэ хүний амжилт, хийж бүтээсэн, тайзнаа үзүүлж байгаа бүх зүйл нь арай илүү туршлагаар харагдсан болов уу. Хоёрдугаар байрт шинэ охин орсон. Түүний давуу тал, үзэгч болон шүүгчдийг анхаарлыг аль үзүүлэлтээрээ илүү татсаныг би сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн жил есөн эрдэнийн нэгээр шалгарч байсан Тунгалаг охин энэ удаа тэргүүн байрын шагнал авлаа.

-Тэмцээний онцлог нь юу байсан бэ?

-Тэмцээн болгоноос тэргүүлэгчид олон улсын тэмцээнд явж байгаа, тэр бүгдийг бодитойгоор харуулж байгаагаараа онцлог тэмцээн юм даа. Энэ оны хувьд хоёр охин Чех, АНУ-руу явах гэж байгаа. Цаашдаа олон бүсгүй тэмцээнд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манайд болж байгаа энэ сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээн улс орон бүрт зохиогддог. Тэндээс шалгарсан шилдгүүд олон улсад өрсөлдөнө. Өмнөд Солонгос улсад уг тэмцээнийг зохион багйуулдаг солонгос эмэгтэй манай улсад ирсэн. Тэр Гунгаамаад өргөмжлөл гардуулж, баяр хүргэсэн юм. Охидод гарын бэлэг гардуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байснаараа онцлогтой тэмцээн боллоо. Тэр эмэгтэй тэмцээний бэлтгэл ажлаас аваад бүх зүйлд хамт байсныг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан энэ төрлийн тэмцээний Солонгос дахь тэргүүн нь манайд ирж, тусаллаа, зочиллоо. Магадгүй ирэх жил бид АНУ-ын тэргүүнийг урьж авчрахыг үгүйсгэхгүй юм.

Энэ жил хамтран ажиллагч “ЭСО” гээд компани үзэгчдийн дундаас 10 азтанг тодруулж, шагнал гардуулсан. Үүгээрээ зөвхөн миссүүдийг биш үзэгчдийг хөгжөөсөн явдал байсан. Энгийн хэрэглээний флаш диск, машинтай бол үнэгүй үйлчлүүлэх эрх, тос масло, аккумлятор гэх мэт хэрэглээний зүйлс, фото зургийн дижитал камер гээд 10 бэлгийг үзэгчдэд өгсөн.

-Миссүүд тэмцээний тухай яаж мэдээд оролцож байгаа вэ? Энэ тухай мэдээллийг хэрхэн түгээсэн бэ?
-Мэдээллийн тухайд урьд нь хангалтгүй байдаг байлаа. 2011 оны наадам гэхэд сурвалжилж, сурталчилж байсан сэтгүүлчид харьцангуй цөөн. Хэвлэлийн бага хурал зарлахад ирсэн хүн байсан ч гэлээ яг тэмцээний үеэр ирээгүй. Энэ мэтээр сайн санааны, хүмүүнлэгийн ч гэх юм уу хэвлэл мэдээллээс дэмжлэг хомс байсан. Харин энэ жил манайхан хамаагүй сайжирчээ. Бид 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээллээ түгээж чадсан. Ер нь охидыг сонгон шалгаруулахад хүмүүсээс асууж, тусгай сургуулиар явж байсан. Хүүхдүүдийн эцэг эх, найз нөхөд нь ч бас олж мэдээд бусдадаа хэлэх жишээтэй. Бүтэн жилийн турш холбоотой байж, хэзээ хаана болох вэ, би орно шүү гэдэг ч юм уу. Энэ ч утгаараа өмнөх жилээсээ хавьгүй илүү байлаа, Хэнтий аймгаас ирж оролцсон хүүхдээр жишээ авахад ч мөн давуу тал нь харагдах байх.

Энэ бүхнээс хэвлэл мэдээллийн байгууллагын хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг бий гэж бодож байна. Ирэх жил хэдэн охин орохыг бид хэлж мэдэхгүй, аль болох олон хүнийг оролцуулж, өрсөлдөөнийг илүү сайн болгохыг л зорьж байгаа даа.

-Олон улсын тэмцээний тухайд?

-Жил бүр нэг л удаа сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээн болдог. Тэнд яг л өнөөдөр манайд болсон шиг тэмцээн явагдаж фото мисс, үндэсний хувцас, тэргүүн, дэд тэргүүн байр гэх мэтчилэн яг адилхан. Усны хувцастай, гоёлын даашинзтай загвар үзүүлэхээс гадна авьяас номерыг мартаж болохгүй. Мөн дотоод сэтгэлийг нь нээсэн асуулт хариултын үе бий. Ийм таван шалгаруулалтаар олон улсын тэмцээн, монголын тэмцээн ялгаагүй болдог учраас охидын маань хувьд дэлхийн тэмцээнд бэлтгэл болчихдог. Энд болсон тэмцээнд суурилж, өнгөрсөн оны тэргүүн байрын охидоос суралцаж, туршлагаас нь хуваалцаж байгаа болохоор охидын амжилт олон улсад жил ирэх тусам ахиж байгаа болов уу.

-Охидыг ямар ямар номинациар тодруулсан, сонирхолтой авьяас үзүүлсэн ямар охид байв?

-Монгол үндэсний хувцсаа охид тайзнаа амилуулж алхаж үзүүллээ. Зүгээр хувцас өмсөөд явах, үндэсний хувцастай алхах шал өөр гэдгийг харууллаа. Дараа нь өөрсдийн биеийн харьцааг харуулсан усны хувцастай алхаж үзүүлсэн. Өөр өөрийн онцлогийг харуулсан авьяас номерыг үзэгчдэд харуулсан. Энэтхэг бүжиг, буриад бүжиг, ардын бүжиг, Бурханы бүжиг, чөлөөт бүжиг гэх мэтчилэн олон хүн бүжиглэж сонирхууллаа. Бас нэг охин маань этюд хийж үзүүлсэн байгаа. Эр хүн болж, сахал наагаад, тайзан дээр давхиж яваа морьтон болж гарч ирээд дуугүй жүжиг үзүүлсэн.

Бид бүх охинд шагнал гардуулсан, есөн эрдэнийг шалгарууллаа, хамгийн сайхан үндэсний хувцастай миссийг тодруулсан. Фото мисс шалгарсан бас гуравдугаар байр, дэд тэргүүн, тэргүүн миссийг шалгаруулж бүгд титэмтэй, туузтай, шагналтай тэмцээн болж өнгөрлөө дөө.

-Түрүүлсэн миссүүдийн нэг нь АНУ, нөгөө нь Чех руу явж олон улсын миссүүдтэй өрсөлдөнө гэсэн. Энэ тэмцээнүүд хэзээ болох вэ?

-Эдгээрийн тов 2012 оны намар зарлагдах байх. Бид бүхий л зүйлээр дэмжиж, хамтран ажиллаад охидоо явуулна. Мэдээж хэрэг өндөр амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Охидоо явахаас өмнө тодорхой хэмжээний мэдээллийг түгээнэ, бас яваад ирэнгүүт ганзагын сонин сайхныг бас хуваалцана.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

/top.mn/aracer.mobiseo в яндексраскрутка сайтаodno vzlom отзывыаксессуары для macbookсрочные займы в москве круглосуточноjuegos casino gratis tragamonedas 5 tambores bonusscort servicesmerit crystalRoulette oddsтуры во вьетнам в маемариэль марьино фитнесцентр инвест автокредитдам деньги в долг в борисоведельта банк кредитная карта 1 отзывыбыстрый займ энгельсвосхождение на килиманджаро укрдельта банк кредитная карта 1 отзывыраскрутка в социальных сетях киевотдых в черногории из харькова в августепересечение границы украина россияenglish translation danishпродвижение банкакак оптимизировать сайт для поисковых системMototerra обманвся информация комарахпродвижение сайтов


Сонсголын бэрхшээлтэй мисс Н.Тунгалаг: Би ардын бүжгээр таван жил бүжиглэсэн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex