Гоо бүсгүйн гоо сайхны нууцаас

Гоо сайхан гэдэг бол энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсөн бүх эмэгтэйчүүдийн буцашгүй сонголт билээ… Гоо сайхны салон бол эмэгтэй хүний хувьд хоёр дахь хаяг… Гэвч эдийн засгийн боломж, цаг завгүй хүмүүсийн хувьд гэрийн нөхцөлд өртөг багатайгаар гайхамшгийг бүтээх бүрэн боломж бий…

Гайхалтай биетэй байхын нууц

- Усанд орохынхоо өмнө гуя өгзөг хавьцаа үүссэн целлюлит буюу чулуужсан өөхийг хайлуулж багасгах, цусны эргэлтийг сайжруулахын тулд арьсаа зориулалтын сойжоор сайтар үрж өг.

- Зориулалтын арьс зөөлрүүлэгч тостой бүлээн ваннтай усанд амарч, арьсаа зөөлрүүл.

- Уснаас гараад өвдөг, хөлийн өсгий, тохойгоо сайн нухаж өг.

- Биеэ чийгшүүлж, хөлийн шагай хэсэгт хүртэл чийгшүүлэгч тосоор массаж хийж өг.

- Жимсний охьтой тэжээлийн тосоор хөлийн өсгий, хуруунуудыг тосолж тосоо сайтар шингээгээд даавуун оймс өмсөнө. Ингэвэл та зөөлөн булбарай хөлтэй болно.

Нүүр арчилгааны 5 алхам

Нүүрээ цэвэрлэ: Сүүн шингэнээр нүүрэндээ аажим аажмаар доороосоо дээш чиглэлтэй массаж хийгээд нүүрээ усаар угаана.

Цусны эргэлтээ сайжруул : Бүлээн усанд эмчилгээний ургамлын гаралтай анхилуун үнэртэй тос дусаагаад сайтар хутгана. Зөөлөн даавууны тусламжтайгаар энэ холимогийг нүүрэндээ түрх. Даавуугаараа 4-5 удаа нүүрээ дарж сайтар шингээнэ. Ингэснээр цусан хангамж сайжирч өгөх болно.

Гуужуулагч хэрэглэ : Тогтмол гуужуулагч хэрэглэвэл нүүр толигор болж, арьсанд хийх эмчилгээг илүү үр дүнтэй болгоно.

Нүүрэндээ маск тавь: Нүүр арчилгааны хамгийн чухал нэг хэсэг бол маск тавих юм. Тэр дундаа шавар маск нь битүүрсэн нүх сүвийг нээж, арьсыг толигор болгодог. Харин усан маск нь арьсыг чийгшүүлж өгдөг.

Тэжээлийн тос түрх : Хамгийн сүүлд нүүрэндээ тэжээлийн тос түрхэж нүүрний арьсаа зөөлөл.

Гайхалтай сайхан арьстай болоё гэвэл…

Толигор сайхан нүүртэй болмоор байвал гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ дангаараа хүрэлцэхгүй. Биеийнхээ алжаалыг тайлж, хэт ачаалал өгөхгүй байвал та өөрөө ч сайхан харагдах болно. Мэргэжлийн хүмүүс танд дараах зөвлөгөөг өгч байна:

Эрт унт : “Их унтдаг охид хөөрхөн байдаг” гэж ортой үг. Хэрвээ та арьсаа амрааж, тухайн өдрийн бухимдал, стрессээ тайлахгүй бол үрчлээний эсрэг хичнээн их мөнгө гарздаж, гоо сайхны бараа аваад нэмэргүй. Арьсаа амрааж, алжаалаа тайлахад 6-8 цаг сайхан унтах хэрэгтэй.

Тайван бай : Бухимдаж, стрессдэх нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Стресстэй тэмцэх хамгийн баатарлаг арга бол бясалгал… Өдөрт хийх хэдхэн амархан дасгал ч гэсэн таны цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн солилцоог нэмэгдүүлж, таныг бухимдлаас гаргана.

Насандаа тохируулж тур : 30 насандаа жин хас, гэхдээ хацраараа буцаж таргалж болохгүй. Харин эсрэгээрээ хонхорхой хацар хүнийг настай харагдуулдаг. Иймээс хэт их жин хасахаас болгоомжил.

Хэт халуун, хэт хүйтэн орчинд бүү ор : Хүний арьс гэнэтийн цочролд дургүй. Гадны хүйтэн орчноос дулаан гэрт орох, кондишнтой офисоос өдрийн халуун наранд гарах зэрэг нь хүний арьсыг цочроодог. Орчин өөрчлөгдөх тусам хүний арьс дасан зохицох гэж нэлээдгүй энрерги зарцуулдаг.

Чихэрлэг зүйлсээс зайлсхий : Хэтэрхий их шоколад идэх нь арьсанд үрчлээс суулгадаг аюултай.

Арьсаа чийгшүүл : Чийг бол арьсыг чийглэг, булцгар харагдуулахад чухал үүрэгтэй. Унтлагынхаа өрөөнд агаар чийгшүүлэгч эсвэл шөнө унтахдаа дааран дээрээ нойтон алчуур тавьж хоно.

Үрчлээсээ массажаар тэнийлгэ : Арьсаа эрүүл, залуу байлгахын тулд тассаж хийж байх хэрэгтэй.

Таримал цэцэг, ургамал нь арьсыг бохирдлоос хамгаалдаг : NASA-гийн хийсэн судалгаагаар гэртээ 15 төрлийн таримал цэцэг, ургамалтай байсан тохиолдолд гэрийн агаарыг цэвэрлэдэг болох нь тогтоогджээ.

Гүйгээд хэрэггүй, алх : Хүнд дасгалууд хүний биеийг ядраагаад зогсохгүй, арьсыг цочроодог байна. Иймээс алхах, зөөлөн хөдөлгөөнүүд илүү ач тустай байдаг байна.

EEJBOLLOO.MN

кожаный чехол для iphone 4srussian prostitutes in dubaiденьги в долг тольятти у частных лицтуры на май 2015 годаальтеза турденьги в долг сочидизайн душевой кабины фотонарушение функции щитовидной железы симптомы


Гоо бүсгүйн гоо сайхны нууцаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.