Бvсгvй таны хажуугаар зєрєн єнгєрєх ажигч гярхай эрчvvдийн єлєн харц гуя, єгзєг, бэлхvvс хавьцаа харц нь тусахгvй єнгєрнє гэж бараг vгvй болов уу. Эрчvvдийн дур хvслийг сэргээдэг эмэгтэй хvний гоо бие эрхтний нилээд нандин хэсэг нь энэ хэсэг яах аргагvй мєн. Ийм нандин хэсэг илvvдэл єєхєнд баригдаад хэв галбираа алдчихвал ямар сайн байх билээ. Нэгэнт ийм зовлонд унасан нєхцєлд vнэтэй курс эмчилгээ, зєвлєгєє гэж шаардахааргvй олон арга байдгаас уншигч авхай танд толилуулъя.
Халууныг мэдрэхvй
Боломж байгаа бол долоо хоногт тогтмол саунд суувал гуя, єгзєг, бэлхvvсний илvvдэл єєхнєєсєє амархан хагацах нэг арга болно.
Гэвч та амьсгалын замын юм уу зvрхний гажиг євчтэй бол саун тохирох эсэхийг эхлээд мэргэжлийн эмчтэй зєвлєєрэй. Ууранд завсарлагагvйгээр 5 минутаас илvv сууж vл болно. Саунд орсныхоо дараа бие махбодио тасалгааны ердийн хэмд дасгахын тулд хагас цаг хэртэй тайван амрах хэрэгтэй.
Иллэгийн увидас
Иллэг массаж нь биеийн тухайн хэсгийн цусны эргэлтийг идэвхжvvлснээр илvvдэл єєхний ялгаруулалтыг сулруулж, арьсыг бэржvvтэхээс сэргийлдэг. Єєхлєхєєс хамгаалдаг тос, тvрхлэг хэрэглэхдээ ч хєнгєн иллэг маягийн хєдєлгєєн хийгээд байх нь зохино. Ингэхдээ тухайн товлосон цэгийнхээ нэг захаас зvрх рvvгээ чиглэсэн иллэг хийвэл цусны эргэлт сайжрах сайн талтай.
Yvний дараа нь иллэг хийсэн гол цэгvvд дээрээ гарынхаа алга, хуруунуудаар нэг хэмээр хvчтэйхэн дарж єг. Иллэгээ нэгээс хоёр минут vргэлжлvvлсний эцэст хуруунуудынхаа vзvvрээр мєнєєх цэгvvд дээрээ тойрог хєдєлгєєн хий. Энэ иллэг 3-4 минутаас хэтрэхгvй байвал зохино.
/amidral.com/