Ираны дуучин Монавар Рамезани Тегеран хотноо өөрийн зурсан зургаар үзэсгэлэн гаргажээ. Тэрээр дуулахын зэрэгцээ уран зураг сонирхон, чөлөөт цагаараа зураг зурдаг байна. Рамезани хэдийгээр зураачийн мэргэжилд суралцаагүй ч багаасаа өөрийн авъяасаа хөгжүүлэн зураг зурсаар иржээ. Тэрээр багаасаа янз бүрийн хээ, өнгө будгаар уламжлалт перс хивс хивсэнцэр, бусад сэдвээр зураг зурдаг байжээ. Түүний үзэсгэлэндээ тавьсан зурагнууд нь ч бүхэлдээ Персийн уламжлалт үлгэр туульс, шүлэг найраг, домгоос сэдэвлэн зурсан зурагнууд байгаа юм. Түүний зургийн үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа хүмүүс Рамезаниг мэргэжлийн зураачаас дутуугүй зурж, туурвиж байгааг нь өндрөөр үнэлж байжээ