28 настай нэрт дуучин бөгөөд жүжигчин Кэти Перри саяхан сэтгүүлчдэд өгсөн нэгэн ярилцлагадаа сайн уншиж чаддаггүй гэдгээ хүлээсэн байна. Учир нь, түүнийг бага байхад хэн ч номд хайртай, дуртай болгоогүй гэнэ. Арван настайгаасаа тэрээр гэр бүлийн хамт Санта Барбарад амьдарсан бөгөөд бусад айлын хүүхдүүдийн адил сургуульд яваагүй аж.
Түүний эцэг, эх ялангуяа төрсөн ээж нь иргэний боловсролыг ойшоодоггүй байсан бөгөөд охиноо юун түрүүнд оюун бодлын түвшинд хөгжүулэхийг зорьж байжээ. Ийм учраас Перри охин Христийн сүмд очин хурал цуглаанд суудаг байснаас гадна сүмийн дэргэдэх сургуульд явдаг байв.
Тэр сургуульд нь хүүхдүүд зевхөн шашны холбогдолтой дуунууд дуулдаг байсан бөгөөд багш юу хэлэхийг сонсч, өөр хоорондоо ярилцдаг байсан гэнэ. Тиймээс одоо Перри бүсгүй уншихдаа жаахан маруухан аж. Гэхдээ мэдээж аавдаа гомддоггүй гэнэ.
Харин ч эсрэгээрээ өөрийн ээжийг “Аугаа багш” хэмээн нэрлэдэг байна. Юм уншихгүй байхад өөрийн гэсэн давуу тал бас бий гэдгийг Перри хошигнон өгүүлэв. Жишээ нь, тэрээр шар хэвлэлүүдэд өөрийнх нь тухай бичигдсэн янз бүрийн цуу яриа, хов живыг огтхон ч уншдаггүй аж.
ЭХ СУРВАЛЖ: МАШ НУУЦ