Архи бус айраг үнэртүүлсэн Монголчууд амгалан наадаж байна

-Урьд өмнө нь яагаад ингэж зохион байгуулж болоогүй юм бол гэж асуумаар-

1hm3l859p4vjt92jtc9hm9h9adТөрийн наадам гэж яаж болдог, хүн зон нь хэрхэн нааддаг вэ гэдгийг энэ жилийн наадам жинхэнэ утгаар нь харуулж байгаа гэдэгтэй уншигч та санал нэгдэх буй заа. Урьд өмнө нь яагаад ийм зохион байгуулалттай, хоггүй амгалан тайван наадам болж байгаагүй юм бол гэж эрхгүй асуумаар.

Наадмын талбайн гадна, доторхи тохижилт, нээлтийн үйл ажиллагаа, Хүй долоон худгийг хүний сэтгэлд хүртэл тохижуулж чадсан энэ жилийн наадам цаана, цаанаасаа нэг л дотно, амгалан тайван болж байна.

Архи бус айраг үнэртүүлсэн монголчууд минь наадмын хуушуураа идэж, хогоо хогийн савандаа хийж, архинаас татгалзсан наадам хийж байна. Хүн бүрийн амнаас энэ жилийн наадмын зохион байгуулалт, амгалан тайван зон олныхоо сэтгэл тэнэгэр байдлыг магтсан үгс дуулдах аж.

Магадгүй ингээд бичихээр улстөржүүлээд ойлгох нэгэн байж магадгүй л дээ. Гэхдээ энд ямар ч улс төр алга. Төв талбай дээрээ хуран цугласан монголын хийморьлиг залуус өчигдөр жинхэнэ шоу гэж юу байдгийг харлаа.

Дарга цэргийн өргөө хэмээн адлаж харж байсан Төрийн ордон, түүний өмнө суудлаа эзэлсэн Их эзэн Чингис хааны хөшөөгөөрөө омогшиж, бахархаж, өөрийн эрхгүй уулга алдаж байлаа.

Өнгө өнгийн гэрэл алагласан, хоггүй цэвэрхэн талбайд залуусын уухай, баярын салют, цоглог хөгжмийн ая талбай дүүрэн эгшиглэх нь эрхгүй бахархал төрүүлж, сэтгэл байхад юу хийж болдог юм бэ гэдгийг харууллаа. Энэ жилийн төрийн наадмыг зохион байгуулсан тэр бүх хүмүүст бид талархах ёстой.

Толин хулаа унасан түмний хайртай дуучин Харангын Лхагваа ахыг тэд домог мэт л шагширан ярьж байна. Торгон ногоон зүлгэндээ эр бяраа үзэж буй Олимпийн аварга Д.Түвшинбаяр, олон олон хүчин бөхчүүдээрээ тэд бахархаж байна.

Наадмын торгон дэвжээгээ үзэж, нэг өдрийн жаргалыг нь бэлэглэсэн жирийн нэг залуугаар бид бахархаж байна. Өмссөн хувцас гундуу ч олон жил төв цэнгэлдэхийн гадна наадсан өвөө залуухан хүүгээс наадмын билет аваад уйлж байх нь эрхгүй нулимс унагам дүр төрх байлаа. Бид амгалан төртэй, амгалан монголчууд болжээ.

Дэлхийд ганцхан монгол наадмаараа бид жинхэнэ утгаараа дэнж хотойтол наадаж байна. Байгаль цаг уур нь ч биднийг харж үзээд байх шиг.  Амьд явбал ардын наадам үзнэ ээ гэдэгчлэн амьд явбал ийм сайхан ардын наадам үздэг л юм байна. Сэтгэл байхад юу хийж, яаж зохион байгуулж болдог вэ гэдгийг энэ жилийн наадам харууллаа. Талархлаа, баярлалаа.

Эх сурвалж: www.mminfo.mnдеревянный чехол для iphone 4shemale escort serviceальфа банк оплата кредита картойбизнес кредит в альфа банкекраткосрочный беспроцентный займ образецмикрозаймы онлайн получить быстрораскрутка сайтов googleчто такое вирус герпеса


Архи бус айраг үнэртүүлсэн Монголчууд амгалан наадаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.