Америкийн засгийн газар Америкийн ерөнхийлөгч асан Жон Кеннедийн ууган охин Каролин Кеннедийг Японд суух элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн байна. Энэхүү санал биелэгдвэл тэрээр Америкаас Японд суух анхны эмэгтэй элчин сайдаар тодорно гэж Японы Киодо Цусин агентлаг мэдээлсэн байна.
Уг санал Америкийн Сенатаар батлагдвал тэрээр энэ оны 9-р сарын дундуур албан ёсоор албан тушаалдаа орно гэж Японы хэвлэлүүд 13-нд мэдээлсэн байна.