Зөв хоололт гоо сайхны үндэс

Та бидний өдөр тутмын хоол хүнс гоо сайханд шууд нөлөөлдөг. Тиймээс гоо сайхан байхын хамгийн анхны алхам бол хоол хүнсээ зөв тохируулах явдал юм.

Манайхан эрс тэс уур амьсгалтай нөхцөлд илчлэг ихтэй, ялангуяа өвлийн улиралд мах ихээр идэх хэрэгтэй гэцгээдэг нь буруу ойлголт бөгөөд ямар ч цаг улиралд мах голдуу нэг төрлийн хоол хэрэглэх нь гоо сайхан байх байтугай, эрүүл аж төрөх үндсийг ч устгадаг.

Тэгвэл  гоо сайхан , эрүүл байхын тулд хэрхэн хооллох ёстой вэ?

1.Өдөр тутмын хоол хүнсэндээ ногоо жимс, жимсгэнийг  ямар нэгэн байдлаар заавал оруул. Ногоо жимс нь хүний биеийг цэвэршүүлж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тодруулбал: улаан өнгийн хүнс буюу улаан лооль , чинжүү лууван нь гемоглебиныг  нэмэгдүүлж, цус багадалтаас сэргийлдэг бол ногоон өнгийн хүнс буюу өргөст хэмх вандуй, киви навч шанцай яншуй зэрэг нь өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг. Тэгвэл шар болон шаргал өнгийн хүнс буюу жүрж нимбэг , өндөгний шар, гадил эрдэнэ шиш нь махбодийг эрт хөгшрөлтөөс хамгаалдаг байна. Тэгэхээр эдгээр хүнсийг хэрэглэхгүйгээр гоо сайхны тухай ярих ч хэрэггүй байгаа биз.

2.Мах өөх ихтэй хоолыг байцаатай хамт идэх хэрэгтэй. Байцаа ус ихтэй ногоо учраас мах өөхийг задалж биеэс гадагшлах ёстой зүйлсийг хурдан хөөж, хорт чанарыг уусгахад тустай.

3.Хоолыг  их хэмжээгээр идэхгүй байх. Аль болох ойр ойрхон бага багаар хоолло. Өдөрт таваас зургаан удаа хооллох нь өвлийн хүйтэн цагт бие махбодийг энергээр сэлбэж байдаг. Ингэхдээ тогтмол цагт хооллож хэвшвэл бодисын солилцоо хэвийн явагддаг. Бодисын солилцоо хэвийн явагдана гэдэг нь хүн эрүүл дээр нь гоо сайхан байх нөхцөл болох юм.

Тиймээс бүсгүйчүүдээ хамгийн чухал зүйл болох эрүүл мэнд нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд биднийг тодотгож байдаг гоо сайхныхаа төлөө зөв хооллолтын дэглэм барьцгаая.

Эх сурвалж:emch.mn

macbook pro 13 чехолlos angeles escort agencyприватбанк кредитная карта универсальная тарифытур оператор по танзаниибизнес план кредитного кооперативатанзани¤ нгоронгоропродвижение бренда пр отделожог 2 степени заживление


Зөв хоололт гоо сайхны үндэс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.