Уруул нvvрний арьснаас дутуугvй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгvй. Уруулын єнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хичнээн vнэтэй будаг тvрхээд ч гоё харагдахгvй. Иймээс булбарай зєєлхєн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй Єглєє бvхэн уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хєвєнгєєр арчиж заншвал сайн. Дараа нь тос тvрхээд уруулаа тойруулж хурууны єндгєєр зєєлєн дарж иллэг хийж єг. Иллэг нь дээд уруулын орчимд босоо vрчлээс vvсэхээс сэргийлдэг.
Ихэвчлэн хvйтний улиралд уруул хагардаг. Зарим хvн уруулаа долоодог. Энэ нь уруул хагарах бас нэг vндэс. Хэрэв Та ийм зуршилтай бол орхих хэрэгтэй шvv. Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний євчлєлтэй холбоотой. Уруул чинь омголтоод байвал эмчид заавал vзvvлээрэй. Уруулаа зєєлрvvлэхдээ ургамлын тосыг халаагаад хєвєнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ арга тодорхой хэмжээгээр vр дvнгээ єгнє.