Шөнийг нойр муутай өнгөрүүлсний дараа ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн нүдний улаан, царайны гунигтай төрхийг халхалдаггүй нь нууц биш. Тиймээс зүгээр нэг сайн нойр авах гэж оролдох төдийгүй, 8 цагаас багагүй, ингэхдээ зөв унтах хэрэгтэй. Энэ нь салхивчтай салхи оруулсан өрөөнд, “ зөв” дэртэй унтана гэсэн үг юм. Таны толгой дэрэндээ шигдэх ёсгүй, харин дэр хавтгай, жижигхэн байх ёстой. Өглөө үнгэгдсэн цаастай адилхан байхгүйн тулд доошоо харж, нүүрээ дэрэндээ шигтгэн унтаж хэрхэвч болохгүй гэж жүжигчин эмэгтэй хэлсэн байдаг. Нүүрний арьсыг олон жилээр жалхтай хэвээр байлгахад өөр бусад арга ч бий.
– Нэгдүгээрт, орой, өглөө гарынхаа алгаар нүүрээ илж байхыг ( нүүрээ угааж байгаа юм шигээр) зөвлөж байна.
Гараа бүлээцүүлэхийн тулд хоёр алгаа үрж, 100 удаа тойрог хөдөлгөөн хийнэ. Дараа нь хөмсөгний дээрх хагас дугуй болон духыг дунд хурууныхаа өндөгөөр үр. Бага зэрэг өвдөж байгаа мэт санагдах тэр газрыг удаан үр. Ингэх нь нүүрний булчингийн цусны эргэлт болон тэжээлийг сайжруулдаг.
– Хоёрдугаарт, нүүрээр сулруулж сур. Нүүрээ үрсэний дараа дээшээ харж хэвтээд, уруул бүлээн , зөөлөн болж байна гэж төсөөлөн бод. Эс бүрийг жингүйдсэн мэтээр төсөөлж, бүх нүүрний байдал зүгээр болж байна гэж санаандаа бод.
Хэрэв орой бүр ингэж хийвэл, гоо сайхан тантай ямагт хамт байх болно.