Холливудын од Салма Хайек “Нэг ангинхан-2” киноны гол дүрд тоглосон бөгөөд тус киноныхоо нээлтээр нэг өдрийн дотор дөрвөн даашинз солин өмссн тухай АНУ-ын шар хэвлэлүүдээр шуугиж байна.
Салма Хайек АНУ-ын Кэти Куричийн хөтөлдөг нэвтрүүлэгт уригдахдаа хөнгөн хар өнгийн даашинзаар гоёсон бол дараа нь Дэвид Леттерманы нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө цэцгэн хээтэй гэгээлэг даашинзаар гоёжээ.
Үүнээс цагийн дараагаар хар арьсан даашинзаар гоёсон бол “Нэг ангийнхан-2” киноны албан ёсны нээлтэн дээрээ орой нь “Saint Laurent Paris” брэндийн тансаг даашинз өмссөн нь олны нүдийг хужирлаад амжжээ.ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN