Ихэнх эмэгтэйчүүд зун майк, хантааз өмсөх нь хэвийн үзэгдэл боловч дотуур хувцасныхаа мөрөвчийг харуулах ёстой юу, үгүй юу гэдэг асуудалтай тулгардаг. Харин энэ асуултанд хүн бүр өөрийнхөөрөө хариулна. Зарим нь боломжгүй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь тачаангуй, сэтгэл булаам харагддаг гэж үздэг. Гэхдээ бүсгүй та туршилт явууулж үзээд үнэхээр сайхан байна уу, эсвэл муухай харагдаж байна уу гэдэгт дүгнэлт хийх боломжтой шүү дээ.
Хөхний даруулгыг бүхэлд нь эсвэл зарим тохиолдолд зөвхөн нэг хэсгийг харуулж болох талаар стилистүүдийн олон янзын зөвөлгөө байдаг. Жишээ нь: майк эсвэл хантааз өмссөн тохиолдолд хөхний даруулгын мөрөвч заавал харагдана. Эсвэл майкны цаанаас гэрэлтэнэ. Иймээс хэрэв таны мөрөвч харагдах нь хэвийн гэж үзэж байвал дараах зүйлд анхаар!
– Бохир, хуучин тос болсон мөрөвч огт тохирохгүй
– Цагаан хувцас өмсчихөөд мөн ижил өнгийн мөрөвчтэй хөхний даруулга өмссөн бол анхааралтай байх хэрэгтэй. Цагаан эсвэл шаргал өнгийн мөрөвч цагаан хувцас тэр бүр тохирдоггүй гэдгийг анхаарна уу. Хэрэв та өнгөний хувьд өөртөө итгэлгүй байгаа бол хар өнгийг сонгоорой
– Хувцасны өнгөнд тохируулан мөрөвчөө сонгох хэрэгтэй эсвэл эсрэгээрээ хоёр өнгөний эсрэг тэсрэг байдлыг үүсгэх мөрөвч сонгох нь зөв юм.
– Хэрэв таны майкны мөрөвч нарийхан бол хөхний даруулгын мөрөвч ч мөн ижил нарийхан байх шаардлагатай.
– Хэрэв хөхний даруулганы мөр ямар нэгэн зүйлээр чимэглэгдсэн бол өргөн байх шаардлагатай.
– Хөхний даруулгын мөрөвчийг чимэглэл мэт хүлээн авах юм бол гоёлын өмсгөлд тохирсон бусад чимэглэлийг та зөв хэрэглэж чадна.
– Хэрэв та мөрөвчөө харуулахыг хүсэхгүй байвал салгаж болдог загварыг сонгох хэрэгтэй. Мөн Victoria’s Secret-ийн олон үүрэг бүхий хөхний даруулгыг сонгож болно. Ингэснээр хувцасны доор мөрөвч харагдахгүй байх нөхцөл бүрдэнэ.
– Мөн “ үл үзэгдэгч” мөрөвч ч худалдан авч болно. Харин мөрөвч нуруун дээр зөрдөг хөхний даруулгыг майк эсвэл хантааз дотор өмсөхөд зориулж тусгайлан хийсэн гэдгийг санахад илүүдэхгүй биз.